“Hitachi” энэ модонд жил бүр тэтгэвэр төлдөг

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Энэ модыг саман, борооны мод, шүхэр мод, зарим газар сармагчны мод ч гэж нэрлэх нь бий.

Ази, Америк, Номхон далайн арлуудад ургадаг энэ модыг анх 200 жилийн өмнө Венесуэлд анх олж нээжээ.

Харин Хавайн арлын Моаналуа үндэний хүрээлэнд ургадаг шүхэр мод ижил төстэй бусад модноосоо илүү онцлог түүхтэй. Магадгүй бусдаасаа илүү баян ч гэж хэлж болох юм.

Японы цахилгаан барааны “Хитачи” компани 1973 оноос эхлэн энэ модыг компанийнхаа бэлгэ тэмдэг болгон ашиглаж байгаа. Тэр үеэс хойш япончууд жил бүр модонд тэтгэвэр төлдөг болсон. Өөрөөр хэлбэл мод ургаж байгаа хүрээлэнд жил бүр 400 мянган ам.доллар төлдөг.

“Хитачи мод” 130 настай. Модны дээд хэсэг 40 метр диаметртэй. 25 метр өндөр, иш нь долоон метр өргөн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top