ОХУ-ын Курилын арлуудад орон нутгийн цагаар өнөөдөр 12:36 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Сахалин мужид орших Южно-Курильский районоос зүүн өмнө зүгт 50 км-т газар хөдлөлтийн төв байсан аж. Одоогоор газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол учраагүй ажээ.
Газар хөдлөлтийн радиус их байсан нь цүнами үүсэх эрсдэл дагуулдаг ч одоогоор цүнами үүсэх талаар ямар нэгэн сэрэмжлүүлэг гараагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )