БНХАУ-ын Засгийн газар, Сангийн яамны шийдвэрээр коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад өдрийн 300 юань буюу монгол мөнгөөр 118 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болжээ.
Энэхүү тэтгэмжийг халдвар авсан өвчтөнтэй шууд харьцаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд авах аж. Түүнчлэн эмгэг судлалын дээж цуглуулах, турших ажилд оролцож буй лабораторийн ажилтнууд ч авах юм байна.
Гэвч БНХАУ-ын засгийн газрын дээрх шийдвэрийг "Вейбо" зэрэг олон нийтийн сүлжээнд хэтэрхий бага гэж шүүмжлэх хүмүүс олон байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )