АНУ-ын Ерөнхийлөгч Конгресст хандсан илгээлтийн ГОЛ ЭШЛЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уламжлалт ёсоор Конгрессын хоёр танхимын  нэгдсэн чуулганд хандаж үг хэллээ. Тэрбээр улс орныхоо өнөөгийн байдал, олон улсын харилцаа, сансар, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөн бөгөөд түүний гол гол ишлэлүүдээс хүргэж байна.

Гадаад харилцаа

-Иран цөмийн зэвсэгтэй болох санаанаасаа татгалзаж, терроризм, үхэл, сүйрэл авчрахыг зогсоох ёстой. Энэ тохиолдолд Вашингтон ойрын үед Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцалж, тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Генерал Касем Сулеймани Ираны дэглэмийн хамгийн харгис зандалчин байсан. Дэлхийн хамгийн гол алан хядагч агсан тэрээр Иракт олон мянган цэрэг, тоо томшгүй энгийн иргэд амиа алдаж, шархадсанд буруутай.

-“Исламын улс” алан хядах бүлэглэл 100 хувь устгагдсан бөгөөд түүний толгойлогч болон үндэслэгч, цуст алуурчин аль-Багдади үхсэн.

-АНУ Афганистанаас цэргээ гаргахаар ажиллаж байна. Учир нь хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй Америкийн дайнд цэг тавих цаг нь ирсэн. АНУ-ын цэргүүдийн шийдэмгий байдлын үрээр энэ улсад гайхалтай дэвшилд хүрч чадсан бөгөөд энхийн яриа хэлэлцээ үргэлжилж байна.

-Дэлхийн хамтын нийгэмлэгт Палестин, Израилийн сөргөлдөөнийг даван туулахын тулд бүтээлч хандлага хэрэгтэй. Тус бүс нутгийн олон сая залууст илүү гэрэлт ирээдүйд хүрэх боломж хэрэгтэй.

-АНУ нь Венесуэл, Никарагуа болон Куба улсад ардчиллыг сэргээхийг эрмэлзэж байна. Мадурогийн дарангуйлал устаж үгүй болно. Учир нь Вашингтон 59 улсаас бүрдсэн, социалист дарангуйлагчийн эсрэг чиглэсэн дипломат эвслийг тэргүүлж байгаа.

Эдийн засаг

-Хятад улс олон арван жилийн туршид АНУ-ыг ашиглаж байсан. Харин худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны баримт бичгийг байгуулснаар үүнд цэг тавьсан. Өдгөө хоёр улсын харилцаа түүхэнд байгаагүйгээр сайжирсан.

- Эдийн засгийн уналтын он жилүүд төгссөн. АНУ-ын арми бүрэн шинэчлэгдэж, хилээ хамгаалж, айл өрхүүд цэцэглэж байна.

-Трамп болон түүний засаг захиргааны бодлого цэнхэр захтнуудын /ажилчин анги/ эдийн засгийг өсөлтөд хүргэсэн. Тус улсад долон сая ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин тус улсын түүхэн дэх аль ч засаг захиргааны үед байгаагүйгээр буурч, үнэт цаасны зах зээлийн үзүүлэлтүүд 70 гаруй хувиар өссөн.

Дотоод бодлого

-АНУ ирэх арван жилийн сүүлч гэхэд ДОХ-ын халдварыг ялна. Америкийн эмч нар эрүүл мэндийн тогтолцоог төгөлдөржүүлэхийн зэрэгцээ хүүхдийн хорт хавдрыг эмчлэх шинэ эм, бэлдмэл гаргаж авахаар ажиллаж байна.

-Доналд Трампын засаг захиргаа Америкийн эрүүл мэндийн тогтолцоог нураахыг социализмд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

-АНУ-ын эрх баригчид коронавирусийн халдвараас иргэдээ хамгаалахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байна. Америкийн мэргэжилтнүүд Хятадын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

-АНУ саран дээр эмэгтэй хүн буулгаж, Ангараг гараг дээр төрийн тугаа намируулах анхны улс болно. Энэ нь Конгресс “Artemis” сансрын хөтөлбөрийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд бүрэн боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top