Хамгийн олон "НӨАТ-ын баримт" олгосон аж ахуйн нэгжийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Сангийн яамнаас 2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ТЕГ-ын дарга Б.Заяабал, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ГТСМТТ УҮГ-ын захирал Т.Батбилэг, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нар оролцсон юм.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон бизнес эрхлэгч иргэнээр Ц.Рэгзэдмаа, З.Цогтсүрэн, Н.Энхтунгалаг, А.Ариунбилэг, Т.Цэрэндулам, М.Эрдэнэчимэг, Р.Уранчимэг, Ц.Энхбат, М.Мандахбаяр, Д.Ганболд нар, аж ахуйн нэгжээр "Мобиком корпораци" ХХК, "Номинтав трейд" ХХК, "Юнител" ХХК, "Ник" ХХК, "Петростар" ХХК, "Монос-Улаанбаатар" ХХК, "Миний дэлгүүр" ХХК, "Моннидер" ХХК, "Алтанжолоо трейд" ХХК, "Сэнтрал экспресс Си Ви Эс"  ХХК-иуд тус тус шалгарсан байна. Мөн энэ жилээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн “Үндэсний үйлдвэрлэгч” компанийг тусгайлан тодруулахад "Сүү" ХХК-ийн хамт олон шалгарчээ.

Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр  "Сиркл Чейн" ХХК-ийн хамт олон тодорчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
And(59.153.112.119) 2020 оны 02 сарын 08

Зөв мэдээлэл байна. Бусад нэхүүлж байж дурамжхан өгдөг, эсвэл майлээр явуулна гээд худлаа хэлдэг бизнес эрхлэгчид анхаараасай. Ер нь эрдэнэтийн хувийн лангуунууд, дэлгүүрүүд падаан өгдөггүй, аймгийн хариуцах ёстой байгууллага юу хийдэг юм бэ? ёстой мэдэгддэггүй шүү.. Одоо иргэд нөат төлдөг, буцаан авалтаа мэддэг болсон болохоор үүнд ямар ч реклам, урамшуулал шаардлага алгаа. Сугалаагаа болиод зүгээр л буцаан авалтын хувиа боломжоор нь нэмэгдүүлэх шааардлагатай болсныг Хүрэлбаатар сайд анхааралдаа аваарай.

0  |  0
Top