ЗИНДАА 2020.02.10 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

#1 КОРОНАВИРУС МОНГОЛЫН ТӨСӨВТ ДАРАМТ УЧРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
 


Өмнөд хөршид голомтолсон шинэ төрлийн коронавирус Монголын нийгэм, эдийн засагт багагүй уршиг тарьж мэдэхээр нөхцөл байдалтай болж ирлээ. Хэдийгээр коронавирусийн халдвар хил даван орж ирсэн нь тогтоогдоогүй ч худалдааны гол түнш орон Хятадтай хийх худалдаанд муугаар нөлөөлж эхэлсэн болохыг Гаалийн ерөнхий газрын мэдээнд дурдаж эхлэв. Өнгөрсөн нэгдүгээр сарын дүнгээр Монгол Улсын экспорт 24.4 хувиар буюу 148.3 сая ам.доллараар буурчээ. Сүүлийн найман жилийн гадаад худалдааны статистик үзүүлэлтээс авч үзэхэд, эдийн засгийн хямралын үе буюу 2016 онд экспорт 29.3 хувиар буурсан дүнтэй гарч байсан аж. Ийнхүү эерэг хүлээлттэй байсан гадаад худалдаа уул уурхайн түүхий эдийн экспортод суурилдаг Монгол Улсын төсөвт дам нөлөөгөө үзүүлж эхэллээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ОСКАР 2020 | "ШИМЭГЧ" АЗИ ТИВЭЭС АНХ УДАА ШИЛДЭГ КИНО ТӨРӨЛД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА


Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон Хо найруулсан “Шимэгч” кино өнөөдөр түүх бүтээж Оскарын наадмын шилдэг киногоор шалгарсан Ази тивийн анхны кино боллоо. Академийн шагнал гардуулах 92 дахь удаагийн наадамд “Шимэгч” кино зургаан төрөлд нэр дэвшсэнээс ийнхүү дөрөвт нь ялалт байгуулж Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Түүнчлэн Оскарын наадмын түүхэнд гадаад хэл дээрх шинэ кино тухайн наадмынхаа шилдэг киногоор шалгарсан анхны тохиолдол нь энэ боллоо. Шүүмжлэгч, кино урлагийн мэргэжилтнүүд энэ жилийн наадмын шилдэг кино төрөлд найруулагч Сем Мендэсийн найруулсан “1917” киног ялалт байгуулах өндөр магадлалтай гэж үзэж байсан юм. "Шимэгч" кино энэ жил нийтдээ олон улсын болон дотоодын кино наадмуудаас 180 шагнал хүртжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ИРЭХ СОНГУУЛЬ УИХ-ЫН ГИШҮҮДЭД Л ИХ АШИГТАЙ БОЛОХ НЬ ДЭЭ
 


Нийт ард түмний төрөө барилцах ганц боломж нь сонгууль байдаг. Бусад үед бид чинь сонгосон төр засгийнхаа аягаар л амьдарна шүү дээ. Гэвч УИХ-ын сонгуулийн хуулийг эрх баригч болгон өөрчилдөг уламжлалтай болгочихоод байгаа. Наад талдаа ард түмний хүсэл сонирхолд нийцүүлж байгаа гэдэг ч цаагуураа бол өөрсдөө ямар хэлбэрээр явуулбал ялж болох нь вэ гэсэн судалгааны хариугаа л тулгаж суудаг. Одоо төлөвлөөд байгаа тойргийн хэмжээг харахад Улаанбаатараас 24, орон нутгаас 52 УИХ-ын гишүүн сонгогдохоор байна. Зүй нь бол манайх төлөөллийн ардчилалтай орны хувьд төлөөллөө хүн амдаа тохируулах ёстой юм. Гэвч холбооны улсын адил газар нутгийн хэмжээг харгалзсан мэт хуваарилалт хийлээ. Өнөө тогтсон нутаг нуга, жалга довоор л хувааж байгаа “царай нь” л даа. Саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад АН-ын зүгээс сонгуулийн холимог тогтолцоог оруулах санал тавьсан боловч эрх баригч нам хүлээж аваагүй. Ингээд болдог юм болдгоороо л үлдлээ. Ер нь өнгөрсөн сонгуулийн хуулиудыг хараад байхад хамгийн гол асуудал нь тойргийн хуваарилалт байжээ. Харин өнөө жилийн хувьд бол улс төрийн өрсөлдөгчдөө хуулийн зүйл заалтаар зайлуулах, хүчийг нь сулруулах оролдлого илүүтэй шингэсэн мэт. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшүүлэхгүй байх тухай заалттай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд есөн мэдээлэл очоод байгаа гэх.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ЦАЙ ВЭНЬРУЙ: БИДЭНД ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ЯЛАХ ИТГЭЛ, ЧАДВАР БИЙ
 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн Монголын ард түмэнд зориулсан нийтлэл

Цай Вэньруй миний бие өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Монголын сайхан оронд Элчин сайдаар ажиллахаар Улаанбаатар хотод ирсэн. Монгол Улсад ирсний дараах эхний ажлын өдөр, би Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг өргөн барьсан. БНХАУ-аас Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайдын хувьд би хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэмдэглэлт ойн баярыг амжилттай зохион байгуулж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжиж буй чухал цаг үед үүрэг ажлаа хүлээн авсан минь нэр төрийн хэрэг бөгөөд өндөр хариуцлагыг мэдэрч байна. Би Монгол хэл судлалаар сурсан Монгол Улстай холбоотой ажил эрхлээд 30 гаруй жил болсон. Энэ хугацаанд Монгол Улсад 5 удаа томилогдсон. Хамгийн сүүлд Замын-Үүдэд Ерөнхий консулаар томилогдон ажилласан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 "ОРГИО" ТАХИАНЫ БАЙРАНД ГАЛ ГАРЧ, 12 МЯНГАН ДЭГДЭЭХЭЙ ШАТЖЭЭ
 

Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэгт байрлах “Оргио” компанийн тахианы байранд гал гарч, олон тооны дэгдээхэй шатсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top