ЗИНДАА 2020.02.17 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

#1 Х.БАТТУЛГА: ЦАГААН САРЫГ ЗӨВХӨН ЭНЭ УДАА ТЭВЧИХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Мөн өнөөдөр /2020.02.17/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 У.ХҮРЭЛСҮХ: ЦАГААН САРААР БИД ХАРИУЦЛАГАТАЙ УЛС ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ЁСТОЙ
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав.

Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад  2020 оны нэгдүгээр сарын 21, 25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, сүүлийн үнэлгээгээр шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцоод байгаа билээ. Иймд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" АНХ УДАА НОГДОЛ АШИГ ТАРААХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болжээ.

Ногдол ашгийг 2020 онд багтаан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.

Энэ талаарх мэдээллийг тун удахгүй УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өглөө. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ЭМ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ, АЛБАН ЁСНЫ АНХНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО
 


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 71326 болсноос эх газрын Хятад улсад 70548 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нийт 1775 хүн нас барж, 10610 өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор 10644 өвчтөний биеийн байдал хүнд байна. Энэ сарын 12-нд нэг хоногийн дотор 14840 шинэ тохиолдол илэрч байсан бол энэ сарын 15-нд нэг хоногийн дотор 1843 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт буурч байна гэж Хятадын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 PARASITE ЮУНЫ ТУХАЙ ВЭ? ШИМЭГЧ НЬ ХЭН БЭ?

Bong Joon Ho найруулагчийн 7 дах бүрэн хэмжээний бүтээл Parasite Каннын наадмын гол шагнал, Алтан Бөмбөрцөг гэх мэт бүхий л том шагналуудыг авсаар одоо Оскарын бариандаа орохоор зэхэж, шагналын марафоноо амжилттай үргэлжлүүлж явна. Уг киноны талаар хэлэлцэх, магтах кино сонирхогчдийн яриа ч намжих шинжгүй байна. Яг өмнө жил Parasite -тай ижил утга санаатай, бас нэгэн гэр бүлийн түүх болох Японы Shoplifters кино мөн адил Каннын шилдэг болж Оскарт нэр дэвшсэн ч Parasite шиг олныг хамарч хараахан чадаагүй. Parasite -ийн амжилт мэдээж нийгмийн асуудлыг хөндөхдөө дэлгэцийн гоо зүй, кино хэлээ алдахгүйгээр төгс бүтээл хийж болно гэж харуулсанд бий. Bong Joon Ho ч барууны кино сонирхогчдийн танил нэр болоод, Холливүүдийн одуудтай хамтарч ажиллаад удаж байгаа. Солонгост кино урлаг хөгжөөд 100 жил болсны ой 2019 онд тохиосон тул Солонгосын давлагааны түлхэц ч бий байх. Түүний бүтээл Солонгосоос хальж төрөл бүрийн үзэгчдэд таалагдаад байгаа шалтгааны талаар Bong Joon Ho хэлэхдээ “Би зөвхөн Солонгосын соёлын онцлогтой мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон боловч олон орны үзэгчид бүгдээрээ бараг нэг сэтгэгдэлтэй хүлээж авч байхыг харлаа

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top