Коронавирусийн ЭСРЭГ ЭМ үр дүнгээ өгч, албан ёсны АНХНЫ зөвшөөрлийг олголоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 71326 болсноос эх газрын Хятад улсад 70548 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нийт 1775 хүн нас барж, 10610 өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор 10644 өвчтөний биеийн байдал хүнд байна. Энэ сарын 12-нд нэг хоногийн дотор 14840 шинэ тохиолдол илэрч байсан бол энэ сарын 15-нд нэг хоногийн дотор 1843 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт буурч байна гэж Хятадын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ.


  • Сүүлийн гурван долоо хоногт хүнд өвчтөнүүдийн эзлэх хувь 15.9 хувиас 7.2 хувь болж буурчээ. Нэгдүгээр сарын 28-нд Ухань хотод хүнд өвчтөнүүд нийт халдвар авагсдын 32.5 хувийг эзэлж байсан бол энэ сарын 15-ны байдлаар 21.6 хувь болж буурчээ.
     
  • Жөжян мужид шинэ төрлийн коронавирусийн эсрэг анхны үр дүнтэй эмийг үйлдвэрлэж эхэлжээ. Хятадын “Zhejiang Hisun Pharmaceutical” эмийн компанийн Favipiravir буюу Avigan эмийг зах зээлд гаргах зөвшөөрлийг Хятадын хүнсний бүтээгдэхүүн, эмийн хэрэгслийг шалгах улсын газар олгожээ. Энэ эм нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд үр дүнтэй эмийн жагсаалтад орсон анхны албан ёсны зөвшөөрөлтэй эм юм.
     
  • Хубэй мужийн эрх баригчид COVID-19 коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэх арга хэмжээг чангатгах зорилгоор тээврийн хөдөлгөөнийг хатуу хязгаарлах, хотын болон орон нутгийн оршин суугчдын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах шийдвэр гаргажээ. Түүнчлэн, хот, орон нутгийн орон сууцны хорооллын байрнуудад ганц гарцыг нээлттэй үлдээж, 24 цагийн туршид орж, гарч буй оршин суугчдын халууныг хэмжих, бүртгэх, гаднын машин болон онцгой шаардлагагүй тохиолдолд гаднын хүнийг оруулахыг мөн хориглож байна. Дэлгүүр, эмийн сангуудыг шаардлагатай хүнс, өргөн хэрэглээний бараа, эм, эмийн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээг дэмжин ажиллаж байна.
     
  • Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын эдийн засаг 2020 оны эхний улиралд нэг их наяд юань буюу 143.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж шинжээчид мэдэгдэж байна. Нийтийн хоол, аялал жуулчлал, жижиглэнгийн худалдааны салбар хамгийн их хохирол амсжээ.
     
  • Сингапурын эрх баригчид шинэ төрлийн коронавирус дэлгэрсэнтэй холбогдуулан хохирол амсаад буй компани, хувь хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тус улсын сангийн сайд Хэн Сви Китийн мэдэгдсэнээр, компаниудын үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг хадгалж үлдэхэд чиглэсэн цогц арга хэмжээнд татварын хөнгөлөлт, компаниудын түрээсийн төлбөрийн зардлыг бууруулах, ажлын байрыг хадгалж үлдэхэд зориулсан тусламж зэрэг арга хэмжээ багтах гэнэ. Тусламж хамгийн их алдагдал хүлээж буй салбарт зориулагдах гэнэ. Түүнчлэн, зардал нэмэгдсэнтэй холбогдуулан хүндрэлтэй нүүр тулж буй айл өрхүүдэд мөн санхүүгийн тусламж үзүүлэх аж.
     
  • Тайваньд шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нэг хүн нас баржээ. Талийгаач /60 настай/ Ухань хот, Хубэй мужид яваагүйгээр барахгүй халдварын эрсдэл өндөр газруудад зорчиж байсан хүмүүстэй ч хавьталд орж байгаагүй гэнэ. Тайванийн эрх баригчид түүнийг хэрхэн халдвар авсныг тогтоохоор ажиллаж байна.
     
  • Өмнөд Солонгост “COVID-2019” коронавирусээр халдварласан 30 дахь тохиолдол бүртгэгджээ. Өвчтөн 68 настай, БНСУ-ын иргэн бөгөөд халдвар авсан 29 дэх иргэний эхнэр юм байна. Түүний нөхөр /82 настай/ гадаадад зорчиж байгаагүй бөгөөд энэ сарын 15-нд цээжний хөндийд зовуурлаж, эмнэлэгт хандсан байна. Шинжилгээгээр коронавирусээр халдварласан болохыг тогтоожээ.
     
  • Токио хотод даваа гарагийн /2020.02.17/ өглөө орон нутгийн цагаар 07.00 цагт Японы иргэдийг Ухань хотоос тээвэрлэсэн нисэх онгоц газарджээ. Тав дахь удаагийн тусгай онгоцоор Японы 36 иргэн, тэдний гэр бүл зэрэг Хятадын 29 иргэн ирсэн байна. Энэ нь Ухань хотоос Японы иргэдийн нүүлгэн шилжүүлсэн сүүлийн онгоц юм. Үүнээс өмнөх дөрвөн удаагийн нислэгээр нийт 763 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
     
  • Балбын иргэний агаарын тээврийн “Nepal Airlines” компанийн тусгай онгоц Ухань болон зэргэлдээх хотуудаас Балбын 175 оюутан голдуу иргэдийг авчирчээ. Онгоцонд суухаас нь өмнө тэдний халууныг хэмжсэн бөгөөд эх орондоо тэд 14 хоногийн туршид хорио цээрийн нөхцөлд тусгаарлагдах юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.82) 2020 оны 02 сарын 21

За ёстой энэ тахалыг дарах вакцин зохиосон доктор эмч судлаач гарч ирвэл нобел өөр юубдаг том шагналаа өгмөөрдөө!!

0  |  0
Zochin(59.153.115.136) 2020 оны 02 сарын 18

Alban esnii ali site s awsan medeelel ym bol link ni bnuu? Hudlaa medeelel ugch ard irgediig tuuruldvvleh ni huulitai shuudee !

0  |  0
Рома(122.201.24.50) 2020 оны 02 сарын 18

Хаанаас авсан мэдээлэл вэ? Гадны мэдээлэлийн хэрэгсэлүүдээр тийм мэдээ огт алга?

0  |  0
Гүлка(202.126.89.116) 2020 оны 02 сарын 19

Эмийн үр дүнийн тухай нэгч үг дурдаагүй юм бншдээ.тийм эм гарсан гэхээс өөр сайхан мэдээ байхгүй байндаа

1  |  0
зочин(139.5.219.116) 2020 оны 02 сарын 18

ээ гялаадаа :)) Вурхан өршөө:))

1  |  0
Batbaatar(202.9.46.180) 2020 оны 02 сарын 17

Boljdee

1  |  0
иргэн(202.9.40.93) 2020 оны 02 сарын 17

ашгүй дээ хурдан л энэ вирүсээс салаасай даа

0  |  0
Top