Монгол Улсын Засгийн газраас 2019.10.08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлаад байгаа.
УИХ-аас хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан Баяжуулсан хүнсний тухай хуулийг 2018 онд баталсан. Иймд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардаж байгаа тул уг хуулийг хүчингүй болгожээ.
Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хуваарилагдан, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг давхардуулан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын 2019 оны 107 дугаар тогтоолыг батлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )