#1 РИО ТИНТО ШҮҮХИЙН ҮҮДЭНД ТУЛЖ ИРЭВ
Рио Тинто дахиад л шүүхэд дуудагдав. Уул уурхайн аварга Рио Тинтог энэ удаад хуучин менежер нь шүүхэд дуудсан. Монгол Улсад хэрэгжүүлж буй хамгийн том зэсийн төсөл “Оюу Толгой”-н далд уурхайн зардал, ашиглалтад орох хугацаа хойшлох тухай үнэн зөв мэдээллээ удирдлагадаа танилцуулсныхаа төлөө халагдсан гэх үндэслэлээр Рио Тинтог шүүхэд өгчээ. Рио Тинто компанид менежерээр ажилладаг байсан Ричард Баули шалтгаангүйгээр ажлаас халсан гэх үндэслэлээр Английн Хөдөлмөр эрхлэлтийн шүүхэд өгсөн байна. Том акулыг шүүхэд өгсөн Ричард Баули гэж чухам хэн бэ? Тэрбээр 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв. Ингэж ажиллаж байхдаа “Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. “Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг.
#2 АТГ-ААС Н.НОМТОЙБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСЖЭЭ
УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр түдгэлзсэн Н.Номтойбаярыг хуулийн байгууллагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт хилийг хориг тавьсан байдаг.
#3 Д.САЙНСАЙХАН: ИХ ХАРШ ЖИЛ ТОХИОЖ БАЙГАА ХҮМҮҮС АНЗААРГАГҮЙ ЯВЖ БОЛОХГҮЙ
“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өнгө хийгээд гарч буй жилийн засал номоо хэрхэн хийлгэх, засал номын утга учрын талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.
-Монголын цагаан сар Азийн орнуудын сар шинийн баяраас зөрүүтэй цаг хугацаанд болдогийн учрыг тайлбарлахгүй юу. Энэ жилийн хувьд ч Хятад болон Азийн бусад орнуудын сар шинийн баяр нэгдүгээр сард болсон. Шар зурхай, Төгсбуянтын зурхайн тооцооллын ялгаанаас үүдэлтэй гэдэг ч нарийн учрыг нь хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ?
-Энэ зөрүү гурван жил тутамд нэг гардаг. Тиймээс зарим хүмүүс гурван жил тутамд цагаан сараа тэдэнд хийнэ гэж маргадаг. Гэхдээ энэ жилийн хувьд цагаан сар зөрсөн нь Коронавирусын халдвар авахаас сэргийлсэн их сайн хэрэг боллоо, тиймүү.
Цагаан сар нэг сарын наана цаана болдог нь илүү сар тооцоолж гаргадагтай холбоотой. Аргын тоолол, билгийн тоолол гэсэн хоёр тоолол зэрэг явдаг зурхай бол Монгол Төгсбуянтын зурхай юм. Нарны тоолол /Аргын тоолол/ нь нар, дэлхий хоёрын харилцан хамаарал. Сарны тоолол буюу билгийн тоолол нь дэлхий, сар хоёрын хоорондын харилцан хамаарал. Дэлхийн дагуул сар шүү дээ. Аргын тооллоор нэг сар 30, 31 хоногтой байдаг бол билгийн тооллоор битүүн гээд 30 хоногоор тасалдаг. Бид билгийн тооллыг 30 хоногтой гэж боддог ч зурхайн нарийн тооцооллоор бол үнэндээ нэг сар 29,53 хоногтой байдаг. Бүр нарийн тооцооллоор 29,53059 гэж гарч ирдэг. Дэлхий тэнхлэгээ эргэх, сар дэлхийг нэг сар тойрох хугацаа нь энэ юм. Гэхдээ календарь дээр 30 хоногоороо л явдаг.
#4 БНХАУ: ТАРХАЛТЫН ОРГИЛ ҮЕ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛ ҮЕД ТОХИОНО
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт 73429 тохиолдол бүртгэгдсэнээс эх газрын Хятад улсад 72436 хүн халдварлажээ.
Өнгөрсөн хугацаанд халдварын улмаас нийт 1868 өвчтөн нас барсан бол 12500 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нэг хоногийн дотор халдварын 1886 шинэ тохиолдол батлагдсан бол 98 өвчтөн нас барж, 1701 өвчтөн эмнэлгээс гарчээ.
#5 ДУУЛИАНТ ХЭРЭГ: ХҮЧИРХИЙЛЭГЧ ЭЦГЭЭ ХӨНӨӨСӨН ОХИДЫГ ДАХИН ШАЛГАНА
Москвад 2018 оны долоодугаар сарын 27-нд гарсан нэгэн гэмт хэрэг олныг цочирдуулсан билээ. Хэргийн дуулиан шуугиан одоо ч дуусаагүй байна. Гурван охин төрсөн эцгийнхээ аминд хүрсэн энэ хэргийн дараа хүмүүс хоёр талд хуваагдсан гэхэд болно. Зарим нь гурван охиныг суллахыг шаардаж, аргагүй хамгаалалт гэж үзсэн бол зарим нь тэднийг төрсөн эцгээ хөнөөсөн алуурчид гэж нэрлэж байлаа.
Эцэстээ 17, 18, 19 настай эгч, дүүс эцгийнхээ зодуур, дарамт шахалт, бэлгийн дарамт ч гэж хэлж болох үйлдлүүдийг тэвчихээ больж, амиа хамгаалах зорилгоор уг хэргийг үйлдсэн гэж үзэхэд хүрч байгаа бололтой.
57 настай армян эр Михаил Хачатурян нь баян, шашин шүтлэгтэй нэгэн байсан ч охидоо болон эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг төдийгүй хар тамхины хэрэгт орооцолдсон, жинхэнэ дарангуйлагч байсныг хэвлэлүүд бичдэг.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)