-Аварга загасыг шүүхэд дуудсан Ричард Баулигийн хэрэг ирэх гуравдугаар сарын 31-ний өдөр Лондон хотод дэнслэгдэнэ-
Рио Тинто дахиад л шүүхэд дуудагдав. Уул уурхайн аварга Рио Тинтог энэ удаад хуучин менежер нь шүүхэд дуудсан. Монгол Улсад хэрэгжүүлж буй хамгийн том зэсийн төсөл “Оюу Толгой”-н далд уурхайн зардал, ашиглалтад орох хугацаа хойшлох тухай үнэн зөв мэдээллээ удирдлагадаа танилцуулсныхаа төлөө халагдсан гэх үндэслэлээр Рио Тинтог шүүхэд өгчээ. Рио Тинто компанид менежерээр ажилладаг байсан Ричард Баули шалтгаангүйгээр ажлаас халсан гэх үндэслэлээр Английн Хөдөлмөр эрхлэлтийн шүүхэд өгсөн байна.
Том акулыг шүүхэд өгсөн Ричард Баули гэж чухам хэн бэ? Тэрбээр 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв. Ингэж ажиллаж байхдаа “Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. “Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг.
Ричард Баули 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараас хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна.
Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард Ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна. Харин төд удалгүй 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр “Төсвийн төслийн хуваарийн дагуу” гэх ангиллаар бэлдэн хөрөнгө оруулагчдад танилцуулав. Хөрөнгө оруулагчдын танилцуулга дээр анх төлөвлөж байсан төсөв нэмэгдсэн дүнтэй орж иржээ. Дээр дурдсан 300 сая ам.доллар хэд дахин нугарсан байна. Дараа өдөр нь Австралийн үнэт цаасны биржид мэдүүлсэн тайландаа энэ өссөн дүнгээрээ багтжээ.
Үүнтэй холбоотойгоор 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр Рио Тинто компанийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэд “далд уурхайн бүтээн байгуулалт есөн сараар хойшилж магадгүй нөхцөл үүссэн” гэх мэдээлэл өгчээ. Харин дараа өдөр нь Рио Тинто компани албан ёсны мэдэгдэлдээ “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас хойшлох ч зардал нэмэгдэхгүй” гэж мэдээлсэн байдаг.
Рио Тинто компанид Ерөнхий менежерээр ажиллаж байсан энэ хүн Австралийн сонин хэвлэлд удаа дараа хандсан ч компанийн удирдлагуудын зүгээс энэ мэдэгдлийг эрс няцаасаар байсан гэж “Financial Review” сонинд нийтэлсэн байдаг.
“Оюу толгой” төслийн зардал үндэслэлгүй нэмэгдсэн тухай маргаан дэгдээж, тайлан хүргүүлсний дараа компанийн зүгээс “шүгэл үлээсэн” менежерийг элдвээр хяхаж, хавчсаар ажлаас нь халсан гэдэг.
Үүнээс хойш 2019 оны нэгдүгээр сар хүртэл Ричард Баули далд уурхайн бүтээн байгуулалтад гарч болзошгүй асуудлуудыг үнэлэх, гарц гаргалгаа гаргахыг төслийн ахлах мэргэжилтэн удирдлагуудад анхааруулсаар байсан гэнэ. Гэвч энэ асуудлаа шийдвэрлэхийн оронд 2019 оны гуравдугаар сард түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан байна. Түүнийг цуцалснаас хойш дөрвөн сарын дараа Рио Тинто энэ төслийг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, анх тооцоолсон хуваариас 16-30 сараар хойшлох тухай мэдээлсэн юм.
Хэрэв Рио Тинтогийн экс ажилтны хэлж байгаа үнэн бол 300 сая ам.доллароор нэмэгдэх байсан зардал 1.2-1.9 болж, есөн сараар сунгах байсан ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшилжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол дахь нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлсэн байж болох ч зардал хугацаа нь гурав дахин нэмэгдэнэ гэдэг бол хөрөнгө оруулагчдад ч, Монгол Улсад ч хохиролтой.
“...Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу байна...” гэж “Оюу Толгой” компани 2019 оны долоодугаар сарын 16-нд гаргасан албан мэдэгдэлдээ дурдаж байв.
Компанийн зүгээс үүнийг геологийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. Рио Тинто болон “Оюу толгой” геотехникийн нарийвчилсан судалгаа хийхэд чулуулгийн нөхцөл байдал, өмнө нь баталсан зураг төсөлтэйгөө нийцэхгүй гэсэн дүнтэй энэ бүх дүгнэлт холбоотой. Ашиглалтад орох хугацаа ч анх төлөвлөж байснаас хойшлогдов. Далд уурхай 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд ашиглалтад орохоор болж 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойшилно гэдгийг жишим ч үгүй мэдэгдсэн билээ.
Ричард Баули энэ тухай Австрали болон Британийн хэд, хэдэн хэвлэлүүдэд хандсан ч “Рио Тинто компани үүнийг ор үндэслэлгүй мэдээлэл” гэж үгүйсгэсээр байгаа юм. Рио Тинтогийн зүгээс Английн хөдөлмөр эрхлэлтийн шүүхэд хандсан нэхэмжлэлийг төөрөгдөлд автсан гэж үзээд ямар нэгэн хууль зөрчөөгүй болохыг мэдэгдсээр байна. Түүнчлэн Сингапур улсад төвтэй салбараас Монголд хэрэгжүүлж буй стратегийн төслүүдийн үнэлэлт дүгнэлтийг хийж байсан учраас ямар нэгэн байдлаар Их Британи энэ хүнтэй холбоотой хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх эрхгүй гэж үзэж буй аж.
Аварга загасыг шүүхэд дуудсан Ричард Баулигийн хэрэг ирэх гуравдугаар сарын 31-ний өдөр Лондон хотод дэнслэгдэнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарахыг харах үлдлээ. Ричард Баули нь “Оюу Толгой”-н далд уурхайн зардлыг санаатай нэмэгдүүлсэн гэж үзэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, хөдөлмөрлөх эрхээ энэ үнэнийг дэлгэсэн учраас зөрчүүлсэн гэж үзэж байгаа. Харин Рио Тинто үүнийг ажлаасаа халагдсан хүний төөрөгдөл гэж харж байгаа.
Хэрэв Рио Тинтогийн экс ажилтны хэлж байгаа үнэн бол 300 сая ам.доллароор нэмэгдэх байсан зардал 1.2-1.9 болж, есөн сараар сунгах байсан ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшилжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол дахь нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлсэн байж болох ч зардал хугацаа нь гурав дахин нэмэгдэнэ гэдэг бол хөрөнгө оруулагчдад ч, Монгол Улсад ч хохиролтой.
Эх сурвалж: FT
Сэтгэгдэл ( 15 )
жүжиг тоголчих юм аа1 жилдээ 6 тэрбум долларийн ашигтай ажиллаж байгаагаа мартсан юм байхдаа ,хаах хэрэгтэй оюутолгойг \n
уурхайн нөөцийг тааж тогтоодог гэж бичдэг эргүү , долоогч болиорой. Наадахыг чинь хийдэг хэдэн зуун жил судлагдсан бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг гэдгийг мэдэж ав.Гадаад дотоодын хэн ч байсан чи үүнийг мэдэж ав ухаан чинь хүрвэл
mongoliin urwagchdiid shudarga shvvhiin umnu awaachsan.ted hvrteh yalaa awchihsan bol ted mongoliig doromjilj uursduu zalgiad mongol hamaagvi gesen luiwarn zogsoh bailaa...ulaan said baihdaa ilerhii luiwriin barimtaar gargasanch turd baigaa deeremchid chihgvi bolj huwirsan...odooch oyu tolgoin ter luiwriin barimt baigaa...eniig huwitsaa ezemshigchidn medeegvi...yaagaad...
Гоё юм болох нь дээ.Маниус нь эндээс балиашиглаад л байж байя даа.
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм
Аая жүжиг
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)
Гоё доо
Монголоос зүгээр л хэлхээ төмрүүдээ аваад гарах л хэмэгтэй байна шүү РИО гын эдийн засгын алуурчид
Гэхдээ нэг л зүйлийг боддог монголоос Рео тинто гээч шулаач эдийн засгын алуурчин алуурчид зүгээр л гар өөр хүсэх юм алга саалийн үхрийн хангалттай сааж хишиг хүртсэн нь багадаагүй шүү дээр нь саалийн үхрийн эзнийг давхар боолчилсон нь багадаагүй бүр ихдээд байна
Шүүх хурал чухам яахыг хэн мэдлээ харах л үлдэж.дээмонголд
Manai Elbegee. Saihanbileg Bayartsogt metiin shunaltai birduudiig amand ni heden haltar dollar chiheed guldiilgechiheed mongoliin..bayalgiig bidnii niden deer hulgailj baigaa shuu.
РИО ТИНТОГ МОНГОЛООС ХӨӨЖ ЗАЙЛУУЛААД МОНГОЛООС ЛУЙВАРДСАН БАЯЛАГ, МӨНГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН, АВЛИГА АВСАН ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, БАЯР, БАЯРЦОГТ, ГЭЭД ОЛОН ХУЛГАЙЧ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮДИЙГ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ЗОГСООД БАЙГААД ЧУЛУУГААР ШИДЭЖ АЛААД ГЭР БҮЛИЙГ НЬ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ МОНГОЛООС ХӨӨХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ БАЙЖ УЛС ОРШИН ТОГТНОНО, ХУЛГАЙЧУУД НАМ ДАРАГДАНА.
Oilgomjtoishde rio oruulsan xorongo oruulaltaa 4 daxin nemj ashigt maltmaliin vniig 4 daxin bagaar bodoj asar ix luiwar xiij bgan xaragdaj bn ene bdliig xaxuulaar shiidej uls orong svirvvlj bga odoo zogsoox xeregtei rio tintog mongoloos garga
ХаАНглийн хатан хаан гэх алтан загасны эмгэн, АНУ-ын кщрей нарын луйвар дамжуулан хийдэг компани гэдгийг манай шудардаг Нямдорж олонд илчилсэн, тэгээд түүнээс ухаангүй айдгаа бас зарлаж, бусдыг айлгахыг оролдоод үзсэн. Одоо энэ компанийн нүгэл нь нүдээрээ гарах цаг нь болсон бололтой. Тэр удахгүй хамгийн луйварчин өөдгүй гэммт хэрэгтэн компани болох нь дэлхий даяаар зардлагдана. Ер нь Еврей нартай хариуцлага тооцох цаг тун удахгүй ирэх ажээ. Бас нэг Гитлщр төрүүлэх бололтой