Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдана

2020 оны 03 сарын 19

Эрүүл мэндийн сайдын зөвлөл өнөөдөр /2020.03.19/ өргөтгөсөн хуралдаан хийх гэж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд коронавирус өвчний халдвартай тэмцэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид юун дээр анхаарч ажиллах вэ гэдэг асуудлаар зөвлөлдөнө” гэлээ.

Top