Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд БНСУ руу хоёр удаа, Япон улс руу нэг удаа тусгай үүргийн онгоц илгээж 750 иргэдээ авчрахаар болсон билээ.
Харин БНСУ-ын Сөүл хот руу зорчих хүсэлтээ өгсөн 320 гаруй иргэдээс 250-ыг нь дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ руу нисэх онгоцоор авч явна гэж ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлсэн юм.
БНСУ руу зорчих гэж байгаа хүн бүр гар утсандаа Өөрийгөө оношлох-Эрүүл мэндийн яамны аппликейшныг (Self-Diagnosis-Ministry of Health and Welfare) урьдчилан суулгасан байх шаардлагатай бөгөөд суулгаагүй тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй аж.
Тус аппликейшныг суулгасны дараа утасны дугаарын баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломжтой ба пасспортын дугаарыг БНСУ-д очсоны дараа баталгаажуулна.
Өөрийгөө оношлох аппликейшны ашиглах зааврыг БНСУ-ын ЭСЯ-ны энэхүү холбоосноос харах боломжтой.
Сэтгэгдэл ( 2 )
Амьд байхад сургууль бол дараа нь болно ш дээ нэг жилээр сургалтаа хойшлуулах хэрэгтэй, тэгээд өвчин чирээд наашаа зүтгэх гэж байгаа юм, хилээ хаасан чигээрээ хүн гаргахгүй байх хэрэгтэй, эсвэл өвчний үед дахин Монголдоо ирэхгүй гэсэн гарын үсгийг нь амлалт аваад явуул.
Халдвар тархсан орнууд руу зорчихгүй байхыг анхааруулж байна гэж мэдэгдчихээд онгц гаргаж өгч байдаг мөн таарч дээ. МАН дандаа хэлснийхээ эсрэг ажилладаг л даа