COVID-19 вируст халдварын тархалтын эсрэг гадаад орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ болон интернэтийн эх сурвалж дээр үндэслэн 2020.03.27-ны өглөөний байдлаар шинэчлэн ажлын хэрэгцээнд хүргүүлж байна.
Дэлхийн хэмжээнд нийт 526129 (+63575) тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 121385 (+8055), нас барсан 23575 (+2718) байна.
2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 82708 (+118) хүрчээ. Биеийн байдал хүнд 1034 (-201), нас барсан 3298 (+5), бүрэн эдгэсэн 74737 (+541) байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 595 тохиолдол байна.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 3 дугаар сарын 27-ны 00.00 цагийн байдлаар 91-ээр нэмэгдэж нийт 9332-д хүрсэн байна. Шинээр Сөүл хотод 12, Бусан хотод 1, Дэгү хотод 34, Инчон хотод 3, Гуанжү 1, Дэжөн 1, Улсан хотод 2, Кёнги мужид 11, Умард Чүнчон мужид 2, Умард Гёнсан мужид 9, Өмнөд Гёнсан мужид 1, Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд 1, хилийн хорио цээрийн бүсээс 13 тохиолдол нэмж илэрсэн байна.
Одоогийн байдлаар 376961 (+12019) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 352410 (+11078) иргэний хариу сөрөг гарч, 15219 (+850) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 4528 (+384) иргэн бүрэн эдгэрсэн бол 139 (+8) иргэн нас барсан. Одоогоор 4665 (-301) иргэн тусгаарлагдсан байна
Шинэчилсэн хэсгүүдийг улаан өнгөөр тэмдэглэсэн болгосон.
ТОВЧ ТОЙМ (03/26): Өвчлөгсдийн тоогоороо АНУ тэргүүлж байна (New York Times)
Онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон: Боливи, Парагвай, Нигери
Бүх хилээ хаасан: Украин
- ОХУ: 03/26-нд Монгол Улстай хил залгаа БН Буриад Улсад анхны 2 тохиолдол бүртгэгдсэн. 03/27-с олон улсын бүх нислэгийг зогсооно
- БНХАУ: 03/28-с өмнө олгосон визтэй гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй
- Иран: Хот хоорондын хөдөлгөөнийг хориглосон
- Узбекистан: Наманган, Андижан хотуудыг тусгаарласан
- Энэтхэг: Олон улсын бүх нислэгийг зогсоосныг 04/14 хүртэл сунгасан
- Япон: 03/27-с Европын 21 улс болон Иранаас ирсэн зорчигчдыг нэвтрүүлэхгүй, Зүүн өмнөд Ази, Ойрх Дорнод, Африкийн 14 улсаас ирсэн иргэдийг заасан газарт 14 хоног тусгаарлагдах, нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх
- Беларусь: Халдвар илэрсэн орноос ирсэн иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдана
- Турк: Амьсгал дэмжигч тоног төхөөрөмжийн экспортыг хориглосон
- Украин: Бүх хилээ 03/27-нд хааснаар гадаадын болон өөрийн орны иргэдийг нэвтрүүлэхгүй
- Мексик: ЗГ-ын байгуулагуудын нэн шаардлагатай бус үйл ажиллагааг зогсооно
- Ирак: Хөл хориог 04/11 хүртэл сунгасан
- Катар: Мөнгө солих, улс хооронд мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон
- Ливан: Онц байдлыг 04/12 хүртэл сунгасан
- Саудын Араб: Мекка, Медина, Риад хотуудаас орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон
Сэтгэгдэл ( 0 )