Коронавирусний халдвар Европ тивд голомтлон тархаж байгаа билээ. Үүн дунд АНУ, Испани, Италь зэрэг улсуудад байдал хүндэрч байгааг ДЭМБ-аас мэдээлсэн бөгөөд Испани улс цогцос хадгалах газаргүй болжээ.
Тус улсын эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хувцас хэрэглэд дутмаг байгаагийн улмаас эмч нар халдвар авах нь эрс нэмэгдэж нийт өвчлөгсдийн 16.5 хувийг эзэлж байгаа аж.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 769 хүн халдварын улмаас нас барж нийт нас баралт 4800 давжээ.
Нийт нас баралтын 2400 нь Мадрид хотод бүртгэгдсэн бөгөөд цогцос хадгалах газар дүүрч Шүүхийн шинжилгээний хүрээлэндээ зохицуулалт хийн 200 орчим цогцос хадгалах төвийг бий болгохоор ажиллаж байна хэмээн мэдэгджээ.