Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор 919 хүн нас барсан нь ковид халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад нийт нас баралт 9134 бүртгэгдсэн байна.
Европ тивд вирус голомтлон тархаж байгаа бөгөөд Итали улсад эмнэлгийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас үүдэн эмч нарын 8 орчим хувь нь халдвар авчээ.
ДЭМБ-аас тус вирусний эсрэг вакцин 12-16 сарын дараа гарна хэмээн мэдэгдсэн. Вирус мутацид орж шинж тэмдэг болог өөрчлөгдөх хугацаа өөрчлөгдөж байгаа нь хүндрэл учруулж байгаа бөгөөд вирусийг эрт илрүүлэх нь хамгийн чухал хэмээн мэдээлээд байна.