Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.
Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ingej tusgaarlaj boloxgyi ee ! Neg oroond 2oos deeshgyi xyn baij l tusgaarlalt gej yzne shyy dee !!
Эх орон чинь хэзээд та биднийх. Харин ийм цаг үед ирвэл саалгах л хэрэгтэй болж байна даа тооцоолсон юм байгаа биз дээ