Иранд цуу ярианд итгэж, МЕТАНОЛ хэрэглэсэн 300 гаруй хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.29/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3883 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна. Одоогийн байдлаар 2483 иргэн тусгаарлалтад байна. Галт тэргэнд хоногт 11-19 эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Тусгаарлах байранд байгаа иргэдэд эмч, мэргэжилтнүүд дуудлагаар очиж сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна.

Бид ДЭМБ-гаас гаргасан заавар, зөвлөмж, эмчилгээний удирдамжуудыг гарган мөрдөж ажиллаж байна. Энэ бол халдварт өвчин. Эрт оношлох, эрт тусгаарлаж тандах, эмчилгээ хийх шаардлагатай. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн судлаач, сонирхогч, нийгмийн сүлжээнд бусдад танигдахыг хүссэн хүмүүс коронавирусний халдварыг богино хугацаанд эмчилнэ, зайнаас, цахимаар эмчилнэ гэх мэт мэдээлэл тарааж, бидний үндсэн ажилд саад болж байна. Үүнийг зогсоохыг хүсэж байна. Бид ДЭМБ-ын баталсан заавар, зөвлөмжийн дагуу дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа нотолгоонд тулгуурласан оношилгоо, эмчилгээний аргаар өвчтөнөө эмчилж байна" гэв.
 


Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд шинэ коронавирусний халдварын талаар цуу ярианд итгэж, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал, Иран улсад шинэ коронавирус халдварт метанол сайн гэсэн цуу яриа гарснаар 300 гаруй хүн метанолд хордож, нас барсан байна. Мөн 1000 гаруй хүний биеийн байдал маш хүнд байна. Тийм учраас ард иргэддээ энэ эм сайн, би эмчилнэ гэх зүйлүүдэд итгэхгүй байхыг зөвлөж байна" гэв

Top