Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачааг өнөөдрөөс олгож эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг ирсэн онгоцны дарааллаар хуваарь гарган, ар гэрийнхэнд нь олгох ажлыг Гаалийн байгууллага зохион байгуулж байна.

Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг анхаарна уу.


Ачаа олгох хуваарь
 

  • 2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ны өдөр;
     
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;
     
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;
     
  • 2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ны өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.
     

Эх сурварлж:Гаалийн ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top