КОВИД-19 | Дэлхийн хэмжээнд хамгийн багадаа 160-214 сая хүн ХАЛДВАР авна гэжээ

2020 оны 03 сарын 30

Коронавирусний тархалт АНУ-д хурдтайгаар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 142 мянгад хүрч, нас барагсдын тоо өссөөр байгаа энэ хүнд нөхцөлд Онц байдлын хүрээнд дагаж мөрдөх удирдамжийн хугацааг дахин 30 хоногоор сунгахаар болж байна.

Ерөнхийлөгч Д.Трамп 15 хоногийн өмнө Үндэсний хэмжээнд Онц байдал зарлаж, Конгресс, Цагаан ордон өвчний тархалтыг хязгаарлах, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Коронавируст өртөгсдөд тусламж үзүүлэх хууль” баталсан билээ.

Тэгвэл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ-д байдал улам хурцадлаа. Эдийн засгийн салбарууд сул зогсолтод оржээ. Энэ сарын ажилгүйдлийн нэгдсэн дүн гарахад нөхцөл байдал бүр илүү тодорхой болно гэдгийг шинжээчид хэлж байна.

АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төв коронавирусний тархалтын талаар судалгаа явуулж, хэд хэдэн таамаглал гаргасан юм. Судалгаанд оролцсон эрдэмтэд дэлхий даяар хамгийн багадаа 160-214 сая хүн өвчний халдвар авч, 200.000-1.7 сая хүн нас барна гэсэн тооцоолол гаргажээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 721.562 хүн халдвар авч, 33 965 хүн нас бараад байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.116) 2020 оны 03 сарын 30

Манай монголчууд л өртөхгүй бол яах вэ

0  |  0
х(139.5.218.120) 2020 оны 03 сарын 30

Вирусний биш вирусийн гэж бич л дээ.

0  |  0
Top