2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн Улсын Онцгой комиссын хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан.
Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсныг Гаалийн ерөнхий газраас мэдэгдэж байна.
Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхаарууллаа.