САЙН МЭДЭЭ: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрчээ

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.30/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Коронавирусний халдвар аван, эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Эдгээр хүмүүст сүүлийн гурав хоногт хийсэн таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Энэ хоёр хүнээ үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлаж, хянана. 

2020 оны гуравдугаар сарын 29-нд шинэ коронавирусний халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа буюу ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт тав, нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 29-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалтад байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуусан асуултад  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар хариулсан юм.


-Сүүлийн халдвар авсан хоёр хүн хоорондоо холбоотой байсан уу? Биеийн байдал нь ямар байна вэ? 

А.Амбасэлмаа:

-Сүүлийн хоёр тохиолдол Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс байсан. Тухайн хоёр хүн хоорондоо холбоогүй бөгөөд гаднаас халдвар авсан нь нууц үеийн хугацаа, судалгаагаар тогтоогдсон. Бусад улс, орнуудад гарсан өвчлөлийн байдлаас харахад сүүлийн 74 хүнд хийсэн судалгаагаар вирус илрэхгүй байснаа 16 болон 21 дэх хоног дээр илэрч байна. Тийм учраас 21 хоногийн хугацаанд тусгаарлалт хийнэ. Эмнэлгээс гарсан хоёр өвчтөнд 7, 14, 21, 28 дахь хоногт судалгаа хийж, үргэлжлүүлэн хяналтдаа байлгана. 

-Уушгины аппаратаар эмчилгээ хийж байгаа юу ?

Д.Нямхүү:

омпьютер томографаар өвчтөнүүдийн уушгийг хянаж байгаа. Энэ бол маш чухал үзүүлэлт. Учир нь үүгээр уушгинд гарч байгаа нэвчдэс өөрчлөлтүүд хэрхэн сэргэж байгаа нь тодорхой харагддаг. Мөн вирусний шинжилгээг таван сорьцонд буюу хамар, залгиур, цэр, цус, өтгөн, шээсэнд үзэж байгаа. Вирус энэ таван шингэнд илрэхгүй байгаа нь тухайн хүний вирус лаборатори талаасаа бүрэн арилсан гэж дүгнэнэ. Мөн эмчилгээний хувьд эмчилгээтэй холбоотой шинж тэмдгүүд нь бүгд илааршиж эдгэсэн. Хувь хүний өөрт нь гарч байсан шинж тэмдгүүд бүрэн эдгэсэн гэсэн үг. 

-Халдвар авсан өвчтөнүүдэд ямар эмчилгээ хийж байна вэ? Хүний биеийн онцлогоос шалтгаалж эдгэрэлтийн хугацаа өөр, өөр байх уу?

-Я.Буянжаргал: 

-Эмчилгээний нууц үеийн хугацаа хөнгөн өвчтөнд 14 хоног, хүнд өвчтөнд 6-7 долоо хоног байдаг. Бид ДЭМБ-аас баталсан зааврын дагуу эмчилгээг хийж байна. Уламжлалт эмчилгээний эм хэрэглээгүй. Вирусний эсрэг эмчилгээ, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ болон амьсгал болон дархлаа дэмжих эмчилгээ хийсэн. 


ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад настан(202.9.46.63) 2020 оны 04 сарын 01

Өнөөдөр аптекуудад багадаа 30-40, зарим аптект 50-60 хүн бөөгнөрч эмд-р хөнгөлөлттэй эм авах гэж бөөн юм боллоо. Хэрэв короно вирус тээгч байсан бол олон хүнд халдвар тархсан бх өндөр магадлалтай. ЗГ, ЭМЯ үүнийг анхаарч зохицуулахгүй бол болохгүйнээ...\n

1  |  0
Od(182.160.39.26) 2020 оны 03 сарын 31

Ar geriinheniig ni bas mash sain hynaj baimaar bh ymaa. Uchir ni ylgadasaar OO iin suultuur geh meteer haldvarlaj boloh tul. Shuluun gedesiig ni ugaaj tseverleegui tohioldold darhlaa ni dahiad sulrahaar virus ni idevhijvel yaanam be?!?!?! Celengiin hun shig end tend ochij arhidahgui bailguidee. Maniihaa boddoggui ym gehed hajuudaa baigaa hani ijil ur huuhdee bodoh baigaa daa.

0  |  0
Баагий (182.160.32.175) 2020 оны 03 сарын 31

Наад гайнуудаа сайн харж байхгүй бол хотоор дүүрэн халдвар тараачих вий дээ.Тэндээ дуусахад яадаг байна аа. \n

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 30

saihan medee gehdee naad hymyys chin uhamsartai baina baih gej naidaj baina

0  |  0
Батхүү(202.126.89.163) 2020 оны 03 сарын 30

Гарч байгаа хүмүүс олон нийтийн газраар явахгүй хариуцлагатай байх хэрэгтэй

1  |  0
norjinsure (66.181.188.81) 2020 оны 03 сарын 30

saiha medee bailgui yahav manaihan mu dag ajilj baina shuu

0  |  0
1(202.126.89.52) 2020 оны 03 сарын 30

энэ 2 чинь халдвар тараачих вии дээ

1  |  0
Top