Манайхан назгайрч эхэлжээ, АМНЫ ХААЛТГҮЙ хүн олширлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавирусний халдварын 12 тохиолдлын хоёр нь бүрэн эдгэрсэн сайхан мэдээг эмч нар дуулгалаа. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд гаднын улс орноос зөөвөрлөгдөж ирсэн ч энэ тахал нэг л удаа хэн нэгний болгоомжгүй байдлаас болж тархвал гуравхан сая монголчуудад айхтар аюул учруулна гэдгийг Европын зарим нэг орнуудын жишээнээс харж болно.

2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн байдлаар,
 

  • АНУ-д халдварын тохиолдол 140 мянгад хүрч, 2400 гаруй хүн нас барсан.
     
  • Итали улсад Ням гарагт 756 нас баралт бүртгэгдсэн байна.
     
  • Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 838 нас баралт бүртгэгдсэн байна.
     
  • Франц улсад халдварын шинэ тохиолдол 2600 орчим бүртгэгдэж, 292 хүн халдварын улмаас нас баржээ. 
     

Цар тахлын хэмжээнд хүрч буй шинэ коронавирусний халдвар хамгийн анх бүртгэгдсэнээс хойш 80 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам гээд чиг үүргийн бусад байгууллагууд хөл хорио тогтоох, гадны орноос иргэдээ татан авах, ариутгал халдваргүйтгэл хийх, өдөр бүр зөвлөмж мэдээлэл өгөх гээд урьдчилан сэргийлэх боломжит бүхий л ажлыг хийсээр байна.

“Маскаа зүү, гараа угаа, онц шаардлагагүй бол гэрээсээ битгий гар” гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр өгч байгаа ч иргэдийн анхаарал болгоомж суларсан уу гэлтэй гадуур хүүхдээ дагуулан зугаалсан, бөөнөөрөө цугларсан, маск зүүгээгүй хүмүүс олшрох боллоо. Иргэдийн сонор сэрэмж, анхаарал болгоомж өдрөөс өдөрт буурч байна гэж бидэнд санаа зовсон Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын алба хаагчид яг л аав, ээж шиг үглэнэ. Харин иргэд үгэнд ордоггүй хүүхэд шиг гадуур хээв нэг сэлгүүцнэ.

Иргэдийн анхаарал болгоомж суларсан гэдгийг батлах хэдэн жишээг татъя.
 

  • 2020 оны гуравдугаар сарын 27-нд Баянгол дүүрэгт байрлах бүжгийн клуб 200 хүнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байв. /Эх сурвалж: НМХГ/
     
  • Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн “Стрийт 88” ресторанд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. /Эх сурвалж: МХЕГ/
     
  • Тусгаарлалтаас гарсан иргэн гэртээ 2-3 хоног архидан согтуурсан талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэв.

Хүүхдүүдээ “гадаа тогло” гээд маскгүй гаргачихдаг хэнэггүй эцэг, эхчүүд нэг хоёр биш нэлээд байгааг албаныхан анхааруулж байна. Энэ бол хүүхдийн амралт биш ХӨЛ ХОРИО. Үүнийг хэзээ ойлгох вэ. Хээгүй монголчуудыг цар тахал тойрохгүй, дайраад гарна. 

Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл олон тахал, ханиадны ард гарсан. Хамгийн гол хамгаалалт байж чадсан арга бол хөл хорио. Бас дахин хөл хорио. Вирусний өвчлөлийг тогтоон барих, түүнээс сэргийлж чадах ганцхан арга бол хөл хорио. Иргэд анхаарал болгоомжоо сайжруулж, хөл хорионы нөхцөлд хэдхэн сар дасан зохицвол энэ нь аврал болно. Хэрвээ гарах шаардлагатай амны хаалтаа зүүж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 08

Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)

0  |  0
ORK(122.222.101.203) 2020 оны 04 сарын 01

Maskaa bainga zuu, garaa urgelj sain ugaa, gaduur bitgii selguuts, ger gertee l bai teneg, erguu har huduunii haltar, ork mal pizdakuudaa!!!!!.....

0  |  0
Зочин(122.201.24.82) 2020 оны 04 сарын 02

iim teneg nohduudees bolj haldbar tarhah ersdeltei uchraas hatuu hariutslaga toots.Abtobus ariutgal tseberlegee hiij oboo tseber baisnaa bolison baina shuu.humuuseech mask zuulgehiig shaardah hun baina uu

1  |  0
Иргэн(202.9.40.23) 2020 оны 03 сарын 31

Амны хаалт зүүгээгүй хүмүүсийг торгох хэрэгтэй.

0  |  0
Гэрийн эзэгтэй(66.181.182.128) 2020 оны 04 сарын 01

Зарим хүмүүс хэт өөрийнхөөрөө байж, хүний үг сонсдоггүй байсны гор нь гарч цаг үеээ сонсож, мэдэрч, хүлээж авч авч чадахгүй байна. Өдөр тутмын амьдралд байнга давтагдаж дадал зуршил болон хэвшсэн амьдралын буруу хэв маягаа өөрчлөх цаг нь болсон. Хариуцлагаа нийтээрээ ухамсарлаж, иргэний үүргээ биелүүлж, хүн бүр дор бүрнээ хувийн ариун цэврээ сайтар сахиж байж л энэ бүхний ард гарна. Ухамсартай байцгаая хүмүүсээ.

2  |  0
Zochin (73.176.171.37) 2020 оны 03 сарын 31

Heneggui baij bolohgui ee

0  |  0
zochin(202.126.89.43) 2020 оны 03 сарын 31

oligtoihon shig hol horoi togtoomoor bn zah hudaldaani tovuud toriin baiguullaguud bank uuren teleponi gazruudaar humuus ih bn ert haamaar bn

0  |  0
Зочин(202.179.25.234) 2020 оны 03 сарын 31

Монгол хүн хэнэггүй. Цар тахал гэдгийг ойлгож , айх болгоомжлох хэрэгтэй

0  |  0
Зочин(103.26.195.244) 2020 оны 03 сарын 31

ТОРГОХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ ХҮН ИХ НААЛДАМТГАЙ ХҮНИЙ ААВАЛ БИЕНД ХҮРНЭ. ОДОО ЗАЙГАА БАРИХ ТАЛААР ГАДААД ОРНУУД ШИГ СУРТАЛЧИЛАХ ХЭРГЭТЭЙ6 МАСКТАЙ ЗАЙГАА БАРИХ

0  |  0
Top