Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.31/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор шинээр арлын хоёр бүс нутагт КОВИД-19 халдвар бүртгэгдэж, нийт 204 улсад халдвар бүртгэгдлээ. АНУ, Итали, Франц улсад халдвар эрчимтэй тархаж байна.
Өчигдрийн ДЭМБ-ын суурин төлөөлөгчдийн хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ "Коронавирус халдвараас гадна дархлаажуулалт, төрөлт, архаг хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавиарай" хэмээн анхааруулсан.
КОВИД-19 халдварын тархалтын талаарх судалгааны материалууд хэвлэгдэн гарч байна. Энэхүү өвчин агаар дуслын замаар халдаж байна. Халдвартай хүн найтаах, ханиахад гадаад орчинд агаар, дуслаар халдвар тарж, халдвар дамжих эрсдэл үүсгэж байгаа учраас амны хаалт зүүх явдал үр дүнтэй арга юм.
0-15 насны хүүхдүүд халдвараар өвчлөх нь ихсэж байна. Гэхдээ 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилж, халдвар тараагч, нян тээгч болж байна. Түүнчлэн өтгөн мөрийн замаар халдвар тархах нь эрсдэл нэмэгдэж байна. Хүний өтгөнөөр гадаад орчинд тархаж байна. Манай орны хувьд газахр гэсэж, ил задгай нойл бохирдож байгаа учраас халдваргүйтлийг маш сайн хийх нь чухал байна. Мөн суултуураа хаагаад усаа татах нь зүйтэй" гэв.
ШУУД
Сэтгэгдэл ( 1 )
tanhai ulsuudiig b,san gazar luu ni huuj yavuulbal taarna..tenej ircheed tansaglah gj bdag.1 hvnees bvh irgediin ami nas shaltgaalah gd bhad..