Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.04.01/ ээлжит мэдээллээ хийлээ.
ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нийт 1075 хүн тусгаарлах байрнаас гарч, 616 хүн гэрээр хяналтад байна. Гэрээр хяналтад байгаа хүмүүст цагдаагийн байгууллага, хороо сумдын захиргаанаас хяналт тавьж байгаа. Тусгаарлах байрнаас гарсан хүн гэртээ харихдаа аль болох хувийн тээврээр зорчих зөвлөмж өгч байгаа. Тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээж авахаар томоохон зочид буудлуудтай ярилцсан боловч зарим буудлууд татгалзсан байна" гэв.
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “МИАТ компаниас нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн байна. Бүх нислэгийн үеэр мэргэжлийн хяналтын болон эрүүл мэндийн байгууллагынхан хамтран ажилласан. Онцгой комиссын шийдвэрээр сэжигтэй шинж тэмдэг бүхий иргэдийг тээвэрлэхээс татгалзаж байгаа. Нислэг бүрийн дараа агаарын хөлгийг бүрэн ариутгалд оруулж байгаа. Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёр талын зорчигчтой Япон болон БНСУ руу нислэг хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх ачааны нислэгүүд үйлдэхээр төлөвлөсөн байна" гэлээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Сөүл, Токио хотуудаас иргэдээ татан авах ажиллагаа явагдаж байна. Токиогоос 255 Сөүл хотоос 460 гаруй иргэн ирэхээр тасалбар баталгаажсан байна. БНСУ нь хууль тогтоомжоо өөрчилж, гадаад дотоодоос ирж байгаа бүх иргэдийг 14 хоног тусгаарлахаар болсон байгаа. Тиймээс манай улсаас богино хугацаагаар явж байгаа бол БНСУ-д зорчиход хил дээр асуудал үүсэх магадлалтай байгаа. Тус улсад зайлшгүй шаардлагаар зорчиж байгаагаа нотлох баримттай очихыг сануулж байна.
Токио хот руу явж байгаа нислэгийн хувьд нэг хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хийгдэх магадлалтай гэдгийг хэлье. Хэрэв Япон улс руу явах онгоцны хуваарь наашилбал Сөүл рүү нисэх онгоцны хуваарь мөн нэг хоногоор хойшилно" гэсэн юм.
ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага нь хүлээсэн үүргийнхээ дагуу олон талын судалгаа явуулж байна. Манай улсын иргэд гаднаас ирээд тусгаарлагдах хугацаагаа чанд сахимаар байна. Гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс 14 иргэн гэртээ архидан согтуурч, эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн байна. Энэ бол маш их аюул юм. Тусгаарлах байрнаас гараад дүрэм зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. Өнөөдөр Улаанбаатар хотод 624 газарт хяналт тавигдаж байна. Тусгаарлалтад байх иргэдийн хаалган дээр наалт нааж, нийтийн эрх ашгаа хамгаалах шаардлагатай байна" гэлээ.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 16 )
Чингис Баянгол Улаанбаатар цэцэг зочид буудал бол хулгайн гараар орсон тумний баялаг. Нэг удаа ч гэсэн тумэндээ тусалж нуглээ намначилах сэтгэл алга уу? Бас тумний баялаг хулгайлж шинээр барьсан зочид буудлууд ч ийм сэтгэл алга уу?
Хар машинаар авч байгаа дарга нарын хүүхдүүдийг тусгаарлаачээ...Ариун явдал уу . Битгий ийм далдгар\n байлдаа\n
Хотоосоо хол тусгаарлаач ээ тэгж хянаж байж хохиролгүй гарна шүү
zuv zuv xatuu arga xemjee avax xeregtei tusgai naalt naasan ni deer dee naad teneguudees chin xumuus uursdiiguu xamgaalna yadaj medegdene shuu dee
Болдог бол чиптэй,тайлагдахгүй бугуйвч зүүчихээд хянаж байвал.
Яахаараа гадны иргэд тэр тусмаа коронатай хүн ирүүлээд бгаагаа тайлбарла
zorchson hymyys shuud shorond hii….busad orond tegj l baina
zovoo zardalaa hemnej hymyysee daramtaas gargaj hyanalttai l baival gadnaas irj baigaa hymyys teneg l bish bol gertee baina bizdee
Цагдаагийхан тэр наалтаа наагаач,тэгээд тэр харуцлага гэгчээ тооцооч. НААНА,ТООЦНО гэж ярихаар...
Naalt naa .zob
Үхэр Монголчууд
Арайч дээ бас дахиад л архи энэ архичид яачихсан дотортой хүмүүс байдаг байна аа
Нь зөв шүү
Дэмжиж байна. Төр төмөр нүүр харуулах ёстой.
Durem jurmaa hatuu chand barimtlah n zuv uu
Gertee bj chadaxgyi bol . Tornii tsaana xorichix. Busdad surgamj bolog. Xatuuxan yzne shy