Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Баттулга оролцов.
Тэрбээр иргэний үүргийнхээ хүрээнд шинэ коронавирусний эмчилгээнд хэрэглэгдэж байгаа Хунчирын 10 хоногийн хэрэглээг тусгаарлагдан эмчлэгдэж байгаа иргэд болон эмч, сувилагч нарт зориулж хандивлалаа. Мөн ЭМЯ-ны хамт олонд дотооддоо үйлдвэрлэсэн гар ариутгагч өглөө.
Энэ үеэр тэрбээр Монголын хошин урлагийнхан Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан "Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтыг зохион байгуулах талаар мэдээлсэн юм. Монголын хошин урлагийн нийт уран бүтээлчдийн оролцож буй тус тоглолтоор ард иргэдийнхээ дархлааг инээдээр таван дэмжинэ гэнэ. Тоглолтыг 20:00 цагаас С1 телевизээр шууд дамжуулах юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Гялай гялай
Амжилт хүсье , тоглотыг хүхдүүд хамт үзэж сонирхох байх . Үг хэллэгтээ анхаарахыг хичээгээрэй , үг хэллэгийг шүүлтүүртэй хэрэглээрэй