Японоос иргэдийг авчрах нислэгт өөрчлөлт орлоо

2020 оны 04 сарын 01

Япон улсаас иргэдийг авчрах нислэгт өөрчлөлт орсон талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Тодруулбал Монгол Улс иргэдээ Японоос тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 03-ны өдөр нислэг үйлдэж, авчрахаар байсан. Тэгвэл уг нислэгийн хуваарьт өөрчлөлт орж дөрөвдүгээр сарын 02-ны 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нислэг үйлдэн, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух бол 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт буухаар болсон байна.

Тусгай үүргийн  онгоцоор нийт Токиогоос 255 иргэн ирэх юм.  Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг анхаарууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэжээ.

Top