Чернобыльд түймэр гарч, тахь үрэгдэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Украины Чернобыльд ой хээрийн түймэр гарч, унтраах гэж арав хоног оролдоод дийлээгүй хэвээр байна. 1986 оны цөмийн станцын ослоос хойш хүний мөр гараагүй тус онцгой бүст түймрийн аюулд ан амьтад нэрвэгдэж байна.

Саяхан дроноор авсан нэгэн бичлэг цахим сайтад гарсан нь байгаль хамгаалагчдын сэтгэлийг ихэд зовоосон юм.
 


15 жилийн өмнө тус онцгой бүст туршилтын шугамаар 36 тахь нутагшуулсан нь 2018 онд 110 толгой болон өссөн байлаа. Харин одоо түймрийг унтраахгүй бол дэлхийд ховор тахь адуу Украинд устах аюул нүүрлээд байгаа юм.

Ой хээрийн гал түймрийн гол буруутан нь өнжмөл шар өвс шатаасан тариаланчид гэнэ. 2019-2020 оны өвөл хур тунадас бараг ороогүй нь түймэр тархахад нөлөө үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top