Аргентины эзгүй хотыг далайн арслан эзэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Шинэ төрлийн коронавирусний улмаас дэлхийн олон хотод хөл хорио тогтоогоод байгаа. Харин хүнгүй эзгүйрсэн хотыг зэрлэг амьтад эзэлж байна. Аргентины Мар-дель-Плата хотыг далайн арслан эзэлсэн юм.

Мар-дель-Плата бол Аргентины том амралтын газрын нэг.

Буэнос-Айресаас 400 км зайтай энэ хот аялал жуулчлалаар амьдардаг.

Гэвч цар тахлын улмаас хот хоосорчээ.

Далайн арслан бол Мар-дель-Платагийн бэлгэ тэмдэг.

Хотын золбин ноход тэдэнтэй тулалдаад ч дийлэхгүй байна.

Заримдаа тэд боомтын ажилчдыг ч үлдэн хөөдөг.

Далайн арслангийн үнэрийг дарах гэж боомтын ажилчид өдөр бүр угаалга хийдэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl emegtei (64.119.21.32)  2025 оны 03 сарын 13

Уугул эзэд нь нутагтаа ирсэн л байна. Харин булаан эзлэгчид л жаахан ухаалаг хандах хэрэгтэй дээ.

4  |  0
зочин (49.0.147.33)  2025 оны 03 сарын 13

юу эзгүйрэх,наадуул чинь оршин суухаар ирсэн байна

6  |  0
Top