ОХУ-ын Тувад гарсан ой хээрийн түймэр нийт таван мянган га газрыг хамраад байна. Тувад энэ сарын 17-ноос эхлэн, ойн түймрийн эсрэг онц байдал зарлаад байгаа.
Түймэр унтраахад бэрхшээл тулгарч байгаа тул 26-ны өдрөөс эхлэн 100 гаруй цэргийн албан хаагч тусалж эхэллээ. Цэргийнхэн “Терминатор” Ми-8 нисдэг тэргээр хоёр өдрийн дотор Тагны хошуу, Хаахэм хошуунд 80 тонн ус цацжээ. Мөн Бояровка тосгоны ойролцоо хамгаалалтын шугам гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )