Коронавирус хоол тэжээлийн дутагдлыг хурцатгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Хоол тэжээлийн дутагдал хүн төрөлхтний өвчин, нас баралтын гол шалтгаан. Тиймээс энэ асуудлыг шийдэхийг тулд дэлхийн хүнсний болон эрүүл мэндийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэж Дэлхийн хүнс тэжээлийн тухай илтгэлд дурджээ.

Манай гарагийн хүн амын талаас илүү хувь нь эрүүл хүнс авах боломжгүй байна. Учир нь хөдөө аж ахуйн системд тэжээллэг чанарт бус илчлэгт ач холбогдол өгч байна. Түүнчлэн, хямд өртөгтэй өндөр хэмжээнд боловсруулсан бүтээгдэхүүн түгээмэл байна. Ингэхдээ хүнсний тэгш бус байдал улс хооронд төдийгүй улс дотор ажиглагджээ. Судалгаанаас үзвэл, дэлхийд 820 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна. Үүнтэй зэрэгцэн гурван хүн тутмын нэг нь хэт таргалалт эсвэл жингийн илүүдэлтэй байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Дэвид Набаррогинй хэлснээр, КОВИД-19 цар тахлаас өмнө бичсэн илтгэл өндөр ач холбогдолтой. Улс орнууд вирусийн тархалтыг хяналтад авахад анхаарлаа хандуулж буй энэ цаг үед өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг арилгахад гаргасан амжилт алдагдах эрсдэл бий болоод байна гэж тэрбээр анхааруулжээ.

Өнгөрсөн сард НҮБ цар тахал өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоог хоёр дахин нэмэгдүүлж болзошгүй гэж сэрэмжлүүлж байжээ. Хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн дархлаа суларч, коронавирусээр халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бол хэт таргалалт, жингийн илүүдэлтэй хүмүүс эдгэрэх нь удаан байна.

Баян улс орнуудад жингийн илүүдэлтэй хүмүүсийн тоо хөгжиж буй орнуудаас тав дахин их байдаг аж. 2025 он гэхэд энэ асуудлыг шийдвэрлэхэд 1.2 их наяд ам.доллар зарцуулах судалгаа гарчээ. Үүний ихэнх хэсэг нь АНУ-д ногдож байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top