КОВИД-19 халдварын ШИНЭ ШИНЖ ТЭМДЭГ илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

КОВИД-19 өвчин үүсгэгч шинэ төрлийн SARS-CoV-2 коронавирус бамбай булчирхайг үрэвсүүлдэг болохыг Италийн эрдэмтэд тогтоожээ. Бамбайн булчирхайн цочмогдуу үрэвсэл буюу тиреоидитийн үед амьсгалын дээд зам халдвар авч, хүзүү, багалзуурт зовиур илэрдэг байна.

Коронавирусний халдвар авсан өвчтөнд бамбайн булчирхайн цочмогдуу үрэвсэл илэрсэн анхны тохиолдол гарсны дараа Италийн эмч нар КОВИД-19-тэй холбоотой энэхүү бүртгэгдээгүй шинэ шинж тэмдгийн талаар мэргэжил нэгтнүүддээ анхааруулсан байна. Бамбай булчирхайн үрэвсэл халдвар авсан 18 настай нэгэн эмэгтэйд илэрсэн байна. Тэрбээр халдвар авснаас хойш хэд хоногийн бүрэн эдгэрч, хоёр ч удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан байна. Гэтэл хэд хоногийн дараа өөр шинж тэмдэг илэрсэн байна. Түүнд халуурах, багалзуур нь хөндүүрлэх, зүрхний цохилт түргэсэх, бамбай булчирхай нь өвчилж, томрох шинж тэмдэг илэрчээ. Лабораторийн шинжилгээгээр бамбай булчирхайн Т4 болон Т3 дааврын түвшин нэмэгдэж, цусан дахь цагаан бөөмийн тоо нь өссөн тул өвчтөнд бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл гэсэн онош тавьсан байна. 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог хам шинж туссан өвчтөнүүдэд бамбай булчирхайн үрэвсэл илэрч байсан бөгөөд харин коронавирусний халдвар ийм шинж тэмдэг дагуулсан нь анхны тохиолдол юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.84) 2020 оны 05 сарын 23

Garchigiig n unshaad bvr tsochirdcgihloo iim hachin um hend heretei um be

0  |  0
Top