Дээрхийн гэгээнтний айлдвараас онцлох ТАВАН зүйл

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Бурхны шашныг үндэслэгч Сиддарт Гаутам буюу Бурхан Будда өнөөдөр лагшин дүрээ олж мэндэлсэн, 37 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн, 81-ний сүүдэртэйд нирваан дүрийг хураасан гурван их үйл нэгэн өдөр тохиож байгааг дүйчэн өдөр хэмээн сүслэн тэмдэглэдэг учиртай.

Энэ өдөр дэлхийн Бурхны шашинтны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Энэтхэгийн Дарамсала хотоос Бодьсадвын санваарыг цахимаар хайрлаж байна.

Бодьсадвын санваар хайрлахаас өмнө Дээрхийн гэгээнтэн хоосон чанар, нигүүлсэнгүйн сэтгэлийг хослуулж чадвал буян хураахын тухайтад сургаал хайрласан юм. Дээрхийн гэгээнтний айлдвараас онцлох ТАВАН зүйлийг та бүхэнд хүргэе.




 

  1. Юмсын мөн чанарыг бүрэн гүйцэд таньж ухаарахгүй байгаа нь нисванисийг хурааж байгаа хэрэг.
     
  2. Хоосон чанар болон нигүүлсэнгүй сэтгэлийг уялдуулж чадаж гэмээ нь хамаг амьтныг энэрэн хайрлаж буяны дээдийг хураана гэж ухаарах хэрэгтэй.
     
  3. Бурхан багшийг шүтэн залбирах, бодож болгооно гэдэг нь угтаа түүний үйл хэргийг оюун санаандаа хураана гэсэн үг.
     
  4. Бурхны ачийг хариулахыг хүсэж байгаа бол айлдсан сургаал номлолыг нь дагаж мөрдөхөд оршиж байгаа юм.
     
  5. Бурхан багшийн их дүйчин өдөр дэлхий даяар тархан сууж буй сүсэгтэн олон бодь сэтгэлийг бодож бясалгах хэрэгтэй. Бодь сэтгэлийг төрүүлэхийн тухайтад сэтгэлдээ Бурхан багшийг лагшин дүрээр нь амьд лугаа бодож сургаалыг нь санана гэсэн үг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мунхаг далай лам(64.119.22.193) 2020 оны 06 сарын 06

Энэ дурак таван зүйлийнхээ эхний гуравыг огтхон ч мэдэхгүй, яахав өөрийнхөө түвшинд бол сүүлийн хоёрыг хэрэгжүүлдэг л байх

0  |  0
Амар (85.141.190.72) 2020 оны 06 сарын 05

МЭндээ....

0  |  0
Top