Олимпын наадмын шинэхэн төрөл хаданд авиралтын тэмцээнээс алтан медаль хүртэх өндөр магадлалтай байсан Люс Дуади ээлжит бэлтгэлийнхээ үеэр унаж амиа алджээ.
Өдгөө 16 настай Люс Дуади хаданд авиралтын спортын мандаж буй од байсан бөгөөд олимпын наадмын гол тамирчдын нэгээр нэрлэгдэж байлаа.
Тэрээр өнгөрсөн ням гарагт Францын ууланд авирагчдын холбооны зөвшөөрөлтэйгөөр Альпийн нурууны Францын хэсэг дэх хадан цохионд авирч байгаад 150 метр өндрөөс унажээ.
“Тэр бол Францын төдийгүй энэ спортын гялалзаж буй од байлаа. Францын хаданд авиралтын шигшээ багийн нэрийн өмнөөс болон хувиасаа гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлье” гэж Францын хаданд авиралтын холбооны эмгэнэлд дурдсан байна.
Олон улсын олимпын хорооны шийдвэрээр хаданд авиралтын спортыг олимпын албан ёсны тэмцээнд багтаасан юм.
Тус спортын түүхэнд анх удаагаа дэлхийн спортын ноён оргил олимпын наадамд орж байгаа нь "Токио-2020"-д оролцож байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл ( 4 )
So sad R.I.P
So sad R.I.P
GG cheap life. The end.
hadand awirwlt sport awiralt gdg tusda torol shvv hadand awiralt olon ulsad rock climbing gj yawdag olimpiin torol bol sport climbing torol yum