Путин таван эмчийг ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолоор шагналаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний эсрэг тэмцэж буй эмч нарыгаа шагнажээ.

Хөдөлмөрийн баатар цолоор Коммунарка дахь №40 дүгээр эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко болон бусад дөрвөн эмчийг шагнасан талаар Кремлийн сайтад мэдээлжээ.

ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор Нижегород мужийн Хотын №29 эмнэлгийн ерөнхий эмч Юлия Гаревская, Санкт-Петербургийн Хотын Покровскийн эмнэлгийн ерөнхий эмч Марина Бахолдина, Москвагийн Хотын клиникийн 52 дугаар эмнэлгийн ерөнхий эмч Марьяна Лысенко болон Калининград мужийн Эрүүл ахуй, тархвар судлалын төвийн эмч Ирина Коваль нар шагнуулсан байна.

Үүнээс гадна Путин эмнэлгийн болон Оросын шинжлэх ухааны байгууллагын ажилтнуудыг “COVID-19”-тэй тэмцэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг нь үнэлж Пироговын одон, Лука Крымскийн медалиар шагнах тушаал гаргажээ.

ОХУ-д өчигдөр буюу зургаадугаар сарын 21-нд Эмнэлгийн ажилтнуудын өдөр тохиосон юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ө.Батжаргал(202.126.88.38) 2025 оны 03 сарын 13

Эзэнтэй улс үнэхээр бахармаар юм эзнээ олж шагнал өгнө, манайх бол сэтгүүлч саадаа л юм хийсэн гээд их хуралд дэвшүүлнэ...

1  |  0
бид дэмжин(66.181.186.98) 2025 оны 03 сарын 13

Манайх халдвар судлалын голомтонд ажиллаж буй эмч ажилчидад төрийн одон медаль хүний гавьяат цол тэмдэгээ өгөх хэрэгтэй.

1  |  0
Нэр(202.55.188.40) 2025 оны 03 сарын 13

Бат-үүл чинь улсын баатар

1  |  0
zochin(76.245.13.193) 2025 оны 03 сарын 13

Hoergui setgeleer ajillaj baigaa emch emnelgiin ajilchid maani bugd BAATRUUD yum shuu Minii bodloor bol amidrald ni bodit tuslamj boloh oron bair, ih munguur uramshuulbal nasan turshiin bayar baharhal boloh baih

1  |  0
Зочин(64.119.24.244) 2025 оны 03 сарын 13

Энэ олон хүний эрүүл мэнд амь насыг аварч, улс орны аюулгүй байдлын төлөө зүтгэж бгаа хүмүүст улсын баатар цол өгөх хэрэгтэй

2  |  0
Дарийм(202.9.46.63) 2025 оны 03 сарын 13

Сайхан мэдээ байна. Хөдөлмөрийн баатар болгосон байна. Баяр хүргье\n

3  |  1
Сэргэлэн(203.91.115.56) 2025 оны 03 сарын 13

Ингэхэд Батүүл баатар чинь юуны баатар юм бэ.

1  |  0
Зочин(66.181.184.120) 2025 оны 03 сарын 13

Гайгүй байлгүй дээ . Хүний хүнийг яриад яах вэ ? Сонгуулиа аятайхан өгч ЭНЭ ХҮН ШИГ ХҮН гаргахаа бод !

2  |  1
mummy(116.21.69.92) 2025 оны 03 сарын 13

ene hun hezee uhej daldarnaa ain? lai ni taaraad genet chad hiichihvel yostoi nogoo erguu oros ivanuudiig baruunii companiud ni jiliin dotor huvaagaad ideh baihda.

3  |  1
Yalalt bidniih (66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

STALYND SANALAA UG

1  |  0
Top