"Бодлогыг дагаж гардаг нөлөөллийг урт хугацаанд томоор харах хэрэгтэй"

2020 оны 07 сарын 09

Ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нэгдэн, хэрэгжүүлэх шинэ сайд нар үүрэгт ажлаа хүлээн аваад байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн томилгоонуудыг даган нийгэмд  хүлээлт үүсэж буйг сануулахад илүүц болохгүй биз ээ. Салбар хариуцсан яамны боловсруулсан бодлого зөв байхаас гадна, тэрхүү бодлогоо шийдвэр болон биежихэд том оролцоотой ажиллах ёстойг хаа хаанаа ойлгож буй. Түүнчлэн шинэ Засгийн газрын шинэ сайд нар хариуцсан салбартаа хэр ойр вэ гэдэг нь анхаарал татаж байгаа.

Тэгвэл  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон  А.Ариунзаяагийн ярилцлагаас эшлэн хүргэе. 


Өнгөрсөн дөрвөн жил Үндэсний статистикийн хорооны даргаар ажилласан түүнд хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын тулгамдсан асуудлуудыг илтгэх “дата” хангалттай байгаа биз ээ. 

Монгол Улсад ядуурал хамгийн тулгамдсан асуудал. Тэгвэл А.Ариунзаяа 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд “Zindaa.mn” мэдээллийн сайт, “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа:

“2018 оны дүнгээр Монгол Улсын нийт иргэдийн  28.4 хувь нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй аж төрж байна. Сард  хэрэглээндээ  166.5 мянган төгрөгөөс доош мөнгө зарцуулдаг хүнийг ядууралд өртсөн, ядуурлын шугамаас доогуур аж төрж байна гэж үздэг. Манай хүн амын хэрэглээний бүтэц,  тархалтыг авч үзэх юм бол хүн амын дийлэнх нь ядуурлын шугамтай нэн ойрхон байдаг. 166.5 мянган төгрөг гэсэн хэмжээг 25 хувиар нэмэгдүүлэхэд хүн амын 15 хувь ядуурлын шугамын доогуур орох нөхцөл байдалд байна. Эдгээр 15 хувь нь ядууралд өртөхөд маш ойр, эмзэг байдалд буюу аливаа эрсдэл, жижиг шок нөлөө үзүүлэхэд ядууралд гулсан ороход ойрхон байна гэсэн үг. Нөгөө талаас маш бага хэмжээний зөв зохицуулалтаар ядуурлын шугамаас дээгүүр гарах боломжтой өрхүүд олон байна гэдгийг ч хэлэх нь зүйтэй. Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралын чанарыг үзүүлсэн үзүүлэлт биш гэдгийг би түрүүн хэлсэн. Тэгвэл эдийн засгийн өсөлт нь  ажилгүйдэл,  ядууралтай хамаатай юм уу гэдгийг бид  олон жилийн интервалд тулгуурлан судалж үзсэн. Тэгэхэд нэг хувийн эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад, ажилгүйдлийг багасгахад хоёр жилийн дараа буюу цаг хугацааны хоцрогдолтойгоор хувь хүн дээр очиж, нөлөөлдөг, мэдрэгддэг юм байна гэсэн дүн гарсан.  Мэдээж макро эдийн засгийн хамгийн том үзүүлэлт болох эдийн засгийн өсөлтийг хэмжих л хэрэгтэй. Дэлхийн жишгийн дагуу үүнтэй зэрэгцээд бусад үзүүлэлтүүдээ ахиулахад бид анхаарах ёстой болж байна.  Нэгэнт л төр засгийн зүгээс иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх учраас дан эдийн засгийн өсөлтөөр бодлогоо чиглүүлэх бус хүмүүсийн аж байдлыг харуулах үзүүлэлтүүдээр баяжуулж ажлаа тооцох нь зүйтэй гэсэн үг л дээ. Одоо бид олон хэмжээст ядуурал гэж тооцох ажил төлөвлөж байна” гэж байсан  юм.

Мөн тэрбээр  Монгол Улс Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоондоо  нийцүүлж бодлого хэрэгжүүлэх ёстойг хэлж байсан.

Тэрбээр “Төрийн байгууллагууд мэдээлэл солилцоод, газрын зураг дээр буулгаж, Газар зүйн мэдээллийн санг бий болгох нь чухал. Жишээлбэл, нэг дүүргийн хэмжээнд аваад үзэхэд хэдэн хүнтэй юм, хэд нь цэцэрлэг, сургуулийн насных байна. Хүн амын өвчлөл нь ямар түвшинд байна. Цэцэрлэг болон сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо нь хэд байна гэхчлэн тооцож, улмаар эргээд хэдэн жилийн дараа цэцэрлэг, сургууль дээр ирэх ачаалал нь ямар байх юм бэ. Сургуулийн насны хүүхэд, их, дээд сургуулийн насны залуусын тоо одоо ийм байгаа бол тэдэн жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд төдий хэмжээний ачаалал үүснэ гэх зэргээр тооцох ёстой л доо. 2010 онд Хүн амын ээлжит тооллого явагдсан. Таван жил тутамд явагддаг завсрын тооллогыг 2015 онд явуулсан. Тэгэхэд 2010-2015 оны хооронд тавхан жилийн хугацаанд 0-5 насны хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байсан. Энэ нь ямар бодлогуудтай холбоотой байсан бэ гэхээр 2008 онд Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Шинээр гэр бүл болсон хосуудын мөнгө өгөхөөр болсон. Дээрээс нь “Алтан гахай” жил болсон. 2015 онд 3 сая дахь иргэн төрнө гэсэн мессеж  2014 оноос цацагдсан. Энэ олон бодлогын нөлөөгөөр төрөлт  нэмэгдсэн. Одоо тэр хүүхдүүд яг цэцэрлэг, сургуулийн насан дээрээ байгаа. Гэтэл цэцэрлэг, сургуулийг нь урьдчилж бариагүй, бэлдээгүй болохоор асуудал үүсэж байгаа юм. Зүй нь бодлогыг дагаж гардаг нөлөөллийг урт хугацаанд томоор  харах хэрэгтэйг харуулж байна” гэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erdenet(202.131.243.186) 2020 оны 07 сарын 10

Уучилаарай, бие хаа, хувцаслалтандаа анхаараарай. Бас нэг ”Оюунхорол стиль” харагдаад байх чинь!!!

1  |  0
Үүнийг ойлгоорой (192.82.75.135) 2020 оны 07 сарын 10

Жаахан ухаантай хэнд ч ойлгодохоор л бодит зүйл ярьсан байнаа. Харамсалтай нь засгийн тэргүүнүүдп бодит байдлаас нилээд дээр хөөрч ”ШОУ” үзүүлбээр ард түмнээ илбэдэн цатгаж,”СООШЕЛ”-оор жаахан ухаантай асуудлын наад цаадахыг боддог хүмүүсээ гүтгэн доромжилж харлуулах ПИАРААр зогсоо зайгүй балбаж нийгмийн хар массын сэтгэхүйд үүнээс муу муухай хүн байхгүй гэх сэтгэлгээний суурь хөрсийг тавьж байгаад төрийн төмөр нүүр ашиглан хомроглон нухчин дарах сонгодог технологитой болоод нилээд хэдэн жилийн нүүр үзлээ.

0  |  1
Zochin(66.181.188.221) 2020 оны 07 сарын 09

жижиг зүү хүртэл том дугуйг хагалдаг. Эдийн засагч хүн физикийн мэдлэгтэй байх ёстой

1  |  0
Z(202.9.46.129) 2020 оны 07 сарын 09

Za chi bid 2 dut za! jil bolood huugdunu

1  |  0
Top