ШХАБ-ын орчин үеийн хөдөө аж ахуйн солилцоо, сургалтын жишиг баазтай танилцав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

 

БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань хотноо Монголын сэтгүүлчдийн баг аялж, ажиллаж туршлага судалж байна. Энэ хүрээнд Хятадын онцлог, хөгжил дэвшил, тариалан аж ахуй, олон улсын боомт, Тан гүрний соёлын онцлогт гудамж, технологийн шинэчлэл, уламжлалт газарт тариалангийн ололт, экологи байгаль орчны хамгаалалт гэхчилэн хөгжлийн туршлага, бодит ажлуудтай танилцах юм. 

Сэтгүүлчид энэ удаад ШХАБ-ын орчин үеийн хөдөө аж ахуйн солилцоо, сургалтын жишээ үзүүлэлтийн баазтай танилцлаа. 

 

 

2019 оны 6-р сарын 14-нд Ши Жиньпин Бишкек дах ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын 19-р чуулганаар "Хятад улс Шааньси мужид Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хөдөө аж ахуйн технологийн солилцоо, сургалтын жишээ үзүүлэлтийн баазыг байгуулж, бүс нутгийн орнуудтай орчин үеийн хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" санаачилгыг дэвшүүлжээ. Энэ нь ШХАБ-ын гишүүн орнуудаас нааштай хариу авснаар уг бааз сүндэрлэн боссон байна. 

2020 оны 10-р сарын 21-нд ШХАБ-ын гишүүн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын 5-р хурал болсон. Энэ хурлаар ШХАБ-ын гишүүн орнууд Шааньси мужийн Янглин хотод ШХАБ-ын хөдөө аж ахуйн технологи солилцох, сургалт явуулах жишээ үзүүлэлтийн бааз байгуулахаар зөвшөөрсөн нь ШХАБ-ын хөдөө аж ахуйн баазын бүтээн байгуулалт нь нэг талын санаачилга байснаас олон нийтийн хамтын үйл ажиллагаа болсныг харуулж байна. 2020 оны 10-р сарын 22-нд ШХАБ-ын хөдөө аж ахуйн бааз Янлин хотод албан ёсоор нээлтээ хийжээ. 

 

 

Цогц хэлбэрээр судалгаа, газар тариалан эрхэлдэг энэхүү бааз нь нийт 7200 ажилтантай. Сайн чанарын үр ургуулах, бүтээх тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тус бааз нь дэлхийн 60 гаруй улстай хамтын ажиллагаа явуулдаг ба 10 улсад салбараа байгуулжээ. 

Орчин үеийн газар тариаланд дэвшилт авчрах зорилготой тус бааз үр суулгах 1000 гаруй мэргэжилтэнтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд 50 орчим томоохон хэмжээний уулзалт, форум зохион байгуулжээ. 

 

 

2005 оноос эхлэн гаднын улс орнууд тус улсад хөдөө аж ахуйн боловсон хүчин бэлдэж эхэлсэн. Хятадын хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлддэг 4 байгууллагын нэг болтлоо өргөжсөн тус байгууллага 163 орноос ирсэн үйлчлүүлэгчдэд 130 гаруй удаагийн сургалт өгч, нийт 4600 мэргэжилтэн бэлтгэсэн байна. Нэг удаагийн сургалт уулзалт 14-24 хоног үргэлжилдэг ба Казахстан, Узбекистан, Киргиз, Беларусь, Пакистан зэрэг орнуудад нийт 10 бааз байдаг ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top