Машины төмөр хийцэд хавчуулагдан, нас баржээ

2025 оны 06 сарын 19

 

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн "Хатны-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ суудлын автомашин онхолдож 1 хүн нас барсан байна гэсэн дуудлага өчигдөр /2025.06.18/ 19:43 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(59.153.112.38) 2025 оны 06 сарын 21

Хэлсээр, анхааруулсаар байхад осолд орж амь насаа алдсаар байх юм, үнэхээр хариуцлагагүй монгол зан, орк шинж газар авлаа даа, муулахад засагт ч ийм байдал ажиглагддаг.

0  |  0
Close menu