ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

2025 оны 06 сарын 19

Аргын тооллын 6 сарын 19, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 04:53-20:54
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 6 сарын 19, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Могойг хүлэгч одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu