А.Антонов: Киев ATACMS пуужинг Оросын нутагт хэрэглэхгүй гэсэн нь худал

2024 оны 04 сарын 25

Вашингтонд суугаа Оросын Элчин сайд Анатолий Антонов “Киев АНУ-ын нийлүүлсэн алсын зайн тусгалт ATACMS пуужингуудыг Оросын нутаг дэвсгэр дээрх байнуудын эсрэг хэрэглэхгүй гэж амласан нь худлаа байна” гэлээ.

Тэрбээр Киевийн дэглэмийг олон террорист ажиллагааны хариуцлагыг хүлээх ёстой гэж сануулаад “Ялангуяа эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, гүүр рүү хийсэн цохилтууд, бүр өөрийн цэргийнхэн рүүгээ өгсөн цохилтын хариуцлагыг тэд хүлээх ёстой” гэжээ.

Элчин сайд “Ийм худлаа зүйл хэнийг тайвшруулах ёстой юм бэ? Киевийн гэмт хэрэгтнүүдийн олон удаагийн террорист ажиллагааг яаж ажиглахгүй байж болох юм бэ” гэсэн байна.

АНУ нууцаар Киевт ATACMS пуужингуудыг нийлүүлж байгаа талаар А.Антонов “Энэ үйлдлийг зөвтгөх боломжгүй” гэж онцолжээ.

ОХУ хэд хэдэн ATACMS пуужинг сөнөөсөн бөгөөд энэ пуужингууд Киевт туслахгүй гэж АНУ-д суугаа Оросын Элчин сайд хэлсэн байна. Тэрбээр “Цаашид ч сөнөөх болно. Эдгээр пуужин ч, өөр зэвсгүүд ч Киевт ОХУ-ыг ялахад тусалж чадахгүй” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Слава Орос ялна (66.181.179.171) 2024 оны 04 сарын 27

Оростой байлдах барууны лебралууд хүйс тэмтрүүлэн гэж айгаад өөрсдөө байлгахгүй Украинчуудыг турхараад дуусаглаа Америк барууны новшнууд

0  |  2
иргэн(66.181.189.28) 2024 оны 04 сарын 26

слава украине

2  |  0
S(70.108.16.162) 2024 оны 04 сарын 27

Тэнэг Иван

4  |  2
мэдрэл муут(192.82.65.180) 2024 оны 04 сарын 27

ийм балай элчин сайдыг АНУ-с хөөж явуулаач. оросууд сая удаа элий балай, худлаа зүйл яриад өөрсдөө түүндээ итгэсэн юм уу хаашаа юм. Өөрсдийнхөө хийсэн гэмт хэргийг Украинуудруу чихвэл үнэн болох юм уу хаашаа юм, хэлэх ч зүйл алга. эрүүл бус сайдаар үхсэнээ хийдэг юм. Сайн ухвал удам сударт нь дор хаяж нэг Украйн байгаа даа. АНУ ба Европын орнууд ч гэсэн бүх харилцаагаа оростой таслахад болно шдээ.

4  |  3
Top