АНУ энэ сарын эхээр Украинд алсын зайн тусгалтай пуужин нууцаар нийлүүлсэн тухай CNN мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өгсөн чиглэлийн дагуу урьд нь нийлүүлэхээс татгалзаж байсан алсын зайн тусгалтай пуужин нийлүүлсэн гэж Пентагоноос мэдээлсэн байна. “ATACMS” тактикийн баллистик пуужинг Украины нутаг дэвсгэрт ашиглах нөхцөлтэйгөөр гуравдугаар сарын 12-нд зарласан 300 сая ам.долларын тусламжийн багцад багтаан, энэ сарын эхээр нийлүүлсэн тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Гаррон Гарн мэдэгджээ. Украины талын хүсэлтээр энэ талаар олон нийтэд ил зарлаагүй гэж тэрбээр тодруулсан байна.
Лхагва гарагт Цагаан ордны тэргүүн Украинд 61 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх хуульд гарын үсэг зурснаар тусламжийн багцад нэмж пуужингуудыг оруулах боломжтой болжээ. Өнгөрсөн намар АНУ дундын зайн тусгалтай “ATACMS” пуужинг Украинд нийлүүлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )