ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороотой

2020 оны 07 сарын 13

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт төвийн болон говийн зарим аймаг, баруун аймгуудын ихэнх нутгаар бороотой, зарим газар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна.

Долоодугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долоодугаар сарын 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долоодугаар сарын 17-нд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи долоодугаар сарын 16, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top