Манайд хамгийн дутагдалтай байгаа зүйлсийн нэг бол үйлчилгээний газрын соёл. Нийтийн тээвэрт суух, хоол идэх, дэлгүүр орох алхам тутамдаа л бид тэдгээр газраар үйлчлүүлнэ. Ааштай, ууртай, хямсгар худалдагчтай, зөөгчтэй, жолоочтой цөөнгүй таарна. Худалдан авалт хийж ашиг орлого оруулж байгаа үйлчлүүлэгч нь ая тал засаж, өөрөө өөртөө үйлчлэх нь энүүхэнд.
Саяхны л жишээ. Барааны дэлгүүрээс хувцас худалдаж авахдаа карт уншуулав. Картын кодоо хийчхээд байхад дахин уншуулах ёстойг худалдагч тулгав. Ингээд тооцоогоо хийгээд гарахад гүйлгээ хоёр дахин хийгдсэн болохыг банкны “ухаалаг мэдээ” ирдэггүй хэрэглэгч орой гэртээ очсон хойноо мэдсэн байгаа юм. Маргааш нь өнөөх дэлгүүртээ очоод “Хоёр удаа карт уншуулжээ. Заавал дахин уншуулах ёстой гэж худалдагч хэлсэн. Илүү уншуулсан мөнгөө буцааж авмаар байна” гэхэд худалдагч “Картаа хоёр удаа уншуулсан нь чиний буруу. АТМ-ээс авсан хуулга нотолгоо болохгүй. Заавал банкнаас тамгатай хуулга авчир. Хоёр удаа уншсан эсэхийг дэлгүүрээс мэдэх боломжгүй” гэх мэтээр үйлчлүүлэгчийг залилагч мэтээр хандсан байгаа юм. Бүр наадмын өдөр замын гуанзнаас хорхог авч идэхэд дотроос нь өт гарсан гэнэ.
Эдгээр жишээнээс эхлээд наад захын дэлгүүрээс ороод юмны үнэ асуухад худалдагч дуугарахгүй байх, гуанзанд ороод хоол идэхэд чанаргүй байх нь дэндүү элбэг. Манай улсад үйлчилгээний соёл хэзээ сууж, үйлчлүүлэгчээ хэзээ бүрэн дүүрэн хүндэлдэг болохыг тооцоход үнэхээр бэрх байна. Төлбөрөө төлж үйлчилгээ авч байгаа аль ч газрын орчноос, үйлчилгээнээс кайфыг мэдэрч, тохитой цэвэрхэн газрыг хайж эрэл сурал болж явмааргүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Монголын нийгэм шүү дээ. Төлөвшүүлсэн объект нь МАНАН гэж байгаа. Хулхидах хууран мэхлэх сайхан дүр эсгэх энэ бол МАНАН гийн өөрийнх нь үндсэн дүр. Ийм нийгэмд төлөвшсөн хүмүүс ямар байх нь ойлгомжтой. Хэрэв танд монгол хүн үйлчилж байгаа бол та хамгийн муу үйлчилгээ авна. Гадаадад хаанаас ирсэн бэ Монголоос гэхээр ярвайгаад бушуухан холддог гэж байгаа.Монгол хүн үнэлэмжээрээ дэлхийд африкийн дараа ордог бол Монгол төрийн үнэлэмж дэлхийд хамгийн адагт ордог юм байна лээ. Энэ байдлаасаа гарахад МАНАН тай цусаа урсган тэмцэж устгаад эх орондоо хөлсөө урсган хөдөлмөрлөх байж өндийнө.
Үйлчилгээний соёл байнга ярилаг оновчгүй сэдэв. Энэ удаад үйлчлүүлж буй иргэдийн хандлага дарангулагч харьцаа нь байнга үйлчилгээ хийж буй ажилтнуудад стресс өгдөг шүү дээ. Монголчууд гадаадад үйлчлүүлэхдээ өндөр соёлтой аймхай ёстой Пялдага байдаг харин Монголдоо бол Дарангулагч- Диктатор байгаад л учир эхлэл нь байгаа юм даа.