ОЛОН ӨНГӨ: Мөөеө аварга залуусыг тамхинаас гаргасан нь

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Мексикийн Мехико хотноо зохиогдсон 1968 оны зуны олимпийн наадмаас Жигжидийн Мөнхбат аварга 87 кг-ын жинд Монгол Улсын анхны Олимпийн мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тухайн үед нэгдүгээрт, Олимпийн медальтнаа алдаршуулах, хоёрдугаарт монголчууд дэлхийд танигдсан үйл явдлыг тэмдэглэх үзэл суртлын зорилгоор Мөөеө аваргыг 21 аймгаар явуулж, иргэдтэй уулзалт хийлгэж л дээ. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод уулзалт хийж байхад нь, өдгөө 66 настай Б.Өлзийтогтох гуай байсан байгаа юм. Тэрбээр чөлөөт бөхөөр өсвөрийн тэмцээнүүдэд багагүй амжилт гаргачихсан бөхөд дуртай хүү байж.

Уулзалтын үеэр аварга яриан дундаа “Тамирчин хүн тамхи татаж болохгүй” гэжээ. Энэ үг нөлөөлж тухайн үед тамхи сонирхож байсан Б.Өлзийтогтох тамхийг бүрмөсөн хаясан гэдэг. Хэдийгээр бэртэл гэмтлээс болж спортыг орхисон ч “Спорт намайг тамхинаас гаргасан” гэж ярих дуртай. Алдар хүнд үүрч, хүүхэд залуусын үлгэр дуурайллыг хүртэх нэр хүндтэй эрхмүүд чухам ингэж ярьж, биеэ авч явах учиртай. Уг түүхийг ярих болсон учир бол өнөөгийн дуучин, жүжигчин, бөх гэх хүмүүсээс цөөнгүй нь хар тамхины асуудалд орооцолдох болсонтой холбоотой юм.

Тэдэнтэй адил зүйлийг хэрэглэвэл мундаг, догь болох юм байна гэсэн сэдэл хүүхдүүдэд сууж байгаа. Хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан энэ их хар тамхины тухай мэдээлэл бол үүний нотолгоо. Тиймээс ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд минь Мөөеө аваргын адил “Догь эрчүүд хорт зуршилгүй байдаг” гэсэн мэссэжийг хаа явсан газраа түгээж байгаасай билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tenegteed l(112.96.109.12) 2020 оны 07 сарын 22

Ene meg comment bichigch dandaa soliotoi yumnuud bh yum. Huvi hunii eruul mend, huvi hunii zan tolviin yuman deer nogooh l ulstor eldev heruulee yariad ehelne. Yostoi meg niigmiin ovchin

1  |  0
Su ah(202.179.27.87) 2020 оны 07 сарын 22

Мөөеө аварга сайн зүйлрүү залуусыг өөд татжээ. Гэтэл өнөөгийн нэрд гарсан тамирчид жүжигчид дуучид ялангуяа төрд ажиллаж байгаа эрх мэдэл атгаж байгаа эрхмүүд залууст муу үлгэр дууриал үзүүлж тэднийг муухай зүйлрүү уруу татах болсон. Юу үнэн энэ үнэн.

1  |  1
Top