ОЛОН ӨНГӨ: Одоо цагтаа амьдар, тэгвэл та жаргалтай

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

Дэлхий дээр амьдарч байгаа хүн бүхэн аз жаргалыг хүсдэг. Зарим хүнийхээр хөрөнгөтэй байх, нэр хүндтэй байх, эрх мэдэлтэй байснаар аз жаргалтай болно гэж итгэдэг. Нөгөө хэсэг нь үзэсгэлэнтэй эхнэр, халамжтай нөхөртэй, өнөр өтгөн гэр бүлтэй, дуртай ажлаа хийж, хүслээрээ дураараа амьдарч байгаа бол аз жаргалтай хэмээн ярьдаг. Таныхаар юу аз жаргал болохыг бодоод нэг үзээрэй. Яг одоо та аз жаргалтай хүн мөн үү.

Дээрхийн гэгээн, XIV Далай лам “Хүн төрөлхтний таныг хамгийн ихээр гайхуулж байгаа зүйл юу вэ” хэмээх сэтгүүлчийн асуултад “Орчин үеийн хүмүүс ирээдүйнхээ талаар байнга санаа зовж ажилладаг боловч яг одоогийнхоо амьдралаас таашаал авахгүй амьдардаг. Үр дагаварт нь ихэнх хүмүүс одоо үедээ ч, ирээдүйд ч амьдарч чаддаггүй. Амьдралд чинь одоо байгаа зүйлдээ, чиний төлөө гэсэн хүмүүстээ талархаж яв” гэж хариулсан байдаг. Бурхны номлолоор бол одоо байгаадаа сэтгэл ханахгүйгээр өөлсөөр байвал та хэзээ ч аз жаргалтай болохгүй гэнэ.

Байгаадаа сэтгэл ханаж, өөрөө өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ үнэлдэг, хайрладаг болсон цагтаа та жинхэнэ утгаараа аз жаргалтай болж чадна. Хэн нэгнийг байхгүй болсных нь дараа хайрладаг биш, боломжийг алдсаныхаа дараа харамсах биш яг одоо хайрла. Яг одоо хий. Одоо цагтаа амьдар. Аз жаргалыг голын чимээнээс, салхины шившээнээс, моддын үзэмжээс, хайртай хүмүүсийнхээ инээдээс, амттай хоолноос, урмын үгнээс, шинэ зүйл сурснаасаа, чадахгүй зүйлээ чаддаг болсноороо, зорьсондоо хүрснээсээ мэдэрч болно. Аз жаргалыг мэдрэх үй түмэн арга байна. Үгүй ядаж худлаа инээмсэглэсэн царай гаргахад хүртэл аз жаргалын даавар ялгардаг гэдэг дээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.208) 2020 оны 07 сарын 25

bidnii baga nas sots niigemd ungursun n aztai bailaa

1  |  0
Иргэн(64.119.27.11) 2020 оны 07 сарын 25

Ёстой үнэн. Социализмын үед жинхэнэ жаргхл гээч нь байсан.

1  |  0
Зочин(202.9.46.134) 2020 оны 07 сарын 25

социализмийн үед аз жаргалтай нийгэм байлаа.

2  |  0
Top