Тувад Монголоос тарваган тахал орж ирлээ хэмээн ТҮГШҮҮР зарлав

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

ОХУ-ын Тувагийн хоёр хошуунд тарваган тахлын сэжиг илэрч, Эрүүл мэндийн газраас нь түгшүүр зарласан байна.
 

Өвөр хошуу, Мөнгөн тайга гэсэн хоёр хошуунд шинжилсэн тарвагаас тахлын шинж илэрсэн бөгөөд Оросын шинжээчид Монголоос орж ирсэн гэж үзэж байгаа ажээ.

Халдварын сэжигтэй Мөнгөнтайга хошууны Тоолайт хэмээх газарт найман хот айлтай, 35 том хүн, 16 хүүхэд амьдардаг байна. Харин өвчтэй тарвага баригдсан Өвөр хошууны Хандгайт тосгон 3000 хүнтэй тул байдал эгзэгтэй байгаа гэнэ. Тосгоныг тойруулан хөл хорио тогтоож, ариутгал хийж байна. Мөн Монголтой хил залгаа суурингийн оршин суугчдад вакцин тарьж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.100) 2020 оны 08 сарын 13

Тува монголын уугуул нутаг, угаасаа л тарвагатай шүү дээ. Тувачууд угуул Монгол хэл, соёл руугаа хандаад эхлэхээр, оросууд хагаралдуулах гэж, албаар ийм мэдээлэл тарааж байгаа биз, уламжлалт арга нь шүү дээ. Сүүлийн үеийн Тувагийн тухай мэдээ болгон монголын эсрэг үг хэллэгтэй. гарч байгаа, гэхдээ энэ бол Урианхай хүмүүсийн үг биш гэж боддог

2  |  0
Зочин(103.229.123.79) 2020 оны 08 сарын 12

Корона гарахад манайхаас их айж бэргэж байсан шүү. Одоо тарваган тахал гарахад бас л буруутгасаар... Бусдаас буруугаа хайдаг нөхдүүд байна даа.

0  |  0
tss(14.146.93.113) 2020 оны 08 сарын 12

kkk eee hoorhii manai oiraduud odoo ingej gonshignoj baigaa bol ineedtei l yum bn da

0  |  0
Top