Сүүлийн үед Өмнөд Солонгост аадар бороо их хэмжээгээр орсны улмаас үер бууж, олон тосгон суурин газар усанд автаад байна.
Энэ сарын 8-ны өглөөний 10:50 цагт Гураэ тосгонд аадар бороо орж, тосгон ганцхан цагийн дотор усанд бүрэн живжээ. Харин тус тосгоны нэгэн үхэр Өмнөд тэнгисийн усанд урссан ч дөрвөн өдрийн дараа хүнгүй арал дээрээс эсэн мэнд олдсон байна.
Гурае тосгон, арал хоёрын хоорондын зай 67 км. Намхэ тойргийн захиргаа болон БНСУ-ын Амьтан хамгаалах нийгэмлэгээс үхрийг аврах ажиллагааг зохион байгуулж, эзэнд нь эсэн мэнд буцаан өгсөн байна. Үхэр цэвэр усны дутагдалд орж, зүлгэн дээр хэвтэж байсан тул эмчилгээ хийн, эдгээх арга хэмжээ авчээ.
Намхэ хотын захиргаанаас “Энэ үхэр амьдралын төлөө бүтэн гурав хоног тэмцсэн. Аадар бороотой хэцүү байсан ч сэлсээр эзгүй арал дээр очиж чаджээ. Энэ мэдээ үерийн аюулд хохирсон иргэдэд сэтгэлийн дэмжлэг болох нь гарцаагүй” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Hoorhii doo
сайн уу залуусаа\nХэрэв танд төслүүдийн менежмент, мөрөөдлөө хэрэгжүүлэх, өр төлбөрөө барагдуулах, худалдан авах, байшингаа барих эсвэл бусад хэрэгцээнд зориулж хөрөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй бол.\nWhatsApp-тай холбогдоорой: 33 7 80 97 01 82\nимэйл: ayudafinancesa@gmail.com\nТанд сайхан мэдээ дуулгаж байна.

Ai huurhii