БЗД-ийн Засаг дарга Т.Баясах 147 дугаар цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа

2020 оны 08 сарын 18

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, 18 дугаар хорооны Засаг дарга Д.Намнангарав нар тус хорооны 147 дугаар цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажлын явцтай танилцлаа. Тус цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажил нь энэ оны 06 дугаар сараас эхэлсэн бөгөөд ажлыг гүйцэтгэл 75 хувьтай байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус гэрээний хүрээнд цэцэрлэг шинээр байгуулах мөн сургууль цэцэрлэгийн дээвэр, гадна фасадны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 147 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргоороо 18 болон 26 дугаар хорооны 800 орчим хүүхэд хүмүүждэг. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн төдийгүй нийслэлийн томоохон цэцэрлэгийг сонгож Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү ажлыг амжилттай хийж, гүйцэтгэж байна.

Дашрамд, тус цэцэрлэгийн гадна фасадны ажлыг ‘’Эл Эс Би’’ ХХК, дээврийн засварын ажлыг ‘’Эм Би Си’’ ХХК тус тус хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 09 дүгээр сарын нэгний өдөр хүүхэд багачуудаа хүлээн авахаар төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.91) 2020 оны 08 сарын 18

Сайхан мэдээ байна. Баярлалаа.

0  |  0
зочин(202.9.40.39) 2020 оны 08 сарын 18

хэзээдээ манай дүүрэг ийм засаг даргатай болчив оо???? бас нэг цүнх баригч байна хараваас

0  |  0
Top