Энэ сарын 13-20-ны хооронд Токио хотод ажиглагдсан хэт халалтын улмаас нэмж 17 хүн нас барж, энэ сард нас барсан хүний нийт тоо 148-д хүрлээ гэж NHK телевиз мэдээлжээ. Хэт халалтын улмаас нас барсан хүмүүсийн ихэнх нь 70-аас дээш насныхан байна. Энэ долоо хоног өнгөрч буй зуны хамгийн халуун долоо хоног болж бүртгэгдээд байна. Өнгөрсөн даваа гарагт /2020.08.17/ Шизүока мужийн Хамамацү хотод агаарын температур 41.1 хэмд хүрч, халсан нь хоёр жилийн өмнө тус улсын түүхэнд тэмдэглэгдсэн хэт халалтыг давтжээ. Токио хотод үд дунд агаарын температур 35-36 хэмд хүрч байгаа аж.
Японд борооны улирлын дараа буюу долоодугаар сарын дундуур гол төлөв халдаг бол энэ жил долоодугаар сар бүхэлдээ бүрхэг, аадар бороо орсны улмаас гол мөрөн эргээсээ хальж, зарим нутагт хөрсний гулгалт үүсжээ.
Өнгөрсөн онд тус улсад хэт халалтын улмаас 126 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )