ОЛОН ӨНГӨ: Үргэлж хичээхсэн

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 22

Саяхан манай найз надад анхны сэтгэгдлээ хэлсэн юм. Тэрээр эвгүй санагдаж магадгүйг сануулаад намайг анх өнчин гэж бодож байснаа ярилаа. Яагаад болохыг асуухад “Чи яг л өнчин хүн шиг хичээж байсан. Өөрийг нь гэх гэр бүлгүй хүмүүс өөрөө л хичээхээс өөр аргагүй байдаг” гэв.

Гэвч би хэнээс ч илүү элэг бүтэн амьдралтай нэгэн шүү дээ. Гэхдээ би үүнийг сонсоод огт эмзэглээгүй. Учир нь анх ажилдаа бүхий л зүйлээ дайчилдаг байснаа санаж байна. Найзын минь хэлсэн энэ сэтгэгдэл харин ч надад сайхан санагдсан. Би үргэлж л анхных шигээ хичээх сэн гэж боддог. Аливаа зүйлд уусаж, сайн мэддэг болоогүй ч мундаг юм шиг харагдах гэж худлаа загнадаг биш үргэлж анхных шигээ, тийм хөөрхөнөөр хичээдэг байх сан гэж.

Гэхдээ сүүлийн үед надад үргэлж хичээх нь бас өрөөсгөл ч юм шиг санагдах болов. Хичээх нь өөртөө хариуцлага нэмэхийн нэр. Хариуцлагаа нэмэгдүүлэх нь чадварыг өсгөж, боломжийг авчирдаг гэж би боддог. Гэхдээ хааяа хэт хичээхгүй байж, өрсөлдөгчөө бодож стресстэхгүй, өөрийгөө голж бухимдахгүй байх нь зөв юм шиг. Хааяа шүү дээ. Надад анх удаа ингэж санагдлаа. Яагаад ч юм мэдэхгүй.

Ихэнх үед бусдын итгэлийг хүлээж, хайрлагдах нь сайхан. Гэхдээ хааяа хийдэг алдаа минь биднийг улам хүчтэй сэтгэлтэй болгодог биз. Алдаа гаргаж, сэтгэлээр унах нь хэнд итгэж, юунд анхаарах нь надад хамгийн чухал болохыг сануулдаг.

Үргэлж анхных шигээ шантрахгүйгээр хичээсээр байхсан.

А.АЗЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүтгэл(202.179.26.158) 2020 оны 08 сарын 23

Эх орныхоо төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа эгэл хүмүүстээ баяр хүргэе. Эх оронч дүр эсгэж хоосон цэцэрхэж төсвийн хөрөнгөнөөс цөлмөж байгаа эрх мэдэлтнүүдийг зайлуулж эх орноо аварцгаая.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 22

saihan sanagdlaa, iim l bah estoi hymyys ....hynees dandaa tus dem hardag, dandaa tamil talaaraa ajil torloo byteedeg hymyys muuhai ....tednii hiideg ajil tanih hyn haigaad l....

0  |  0
Top